Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Төрөл зүйлээр ялгах: Огноо | Их уншсан | Хамрагдалт | Сэтгэгдэл | Цагаан толгой
3-01-2023, 07:51

2022 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах хуулийн хугацаа эхэллээ

         Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу мэдүүлэг гаргагч Та жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор "Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг”-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй.        
Дэлгэрэнгүй
3-01-2023, 07:51

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны анхны хуралдаан товлогдлоо

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит нэгдүгээр хуралдаан 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 09 цагаас товлогдлоо. Хуралдаанаар шүүгч сэлгэн ажиллуулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах санал уламжлах тухай, 2023 оны худалдан авах бараа, ажил үйлчилгээний нэгдсэн төлөвлөгөө батлах тухай болон бусад асуудлыг хэлэлцэнэ.
Дэлгэрэнгүй
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байж чадаж байна уу?

Тийм
Үгүй
Мэдэхгүй

 
 
Хандалт
  |  
«    Нэгдүгээр сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031