Сум дундын 13 дугаар шүүх нь 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, Тавдугаар тойргийн Тахарын албаны Тосонцэнгэл сум дахь хэсэгтэй хамтран тус сумын Соёлын төвд нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж, ард иргэдэд шүүхийн үйл ажиллагааны талаар танилцуулж сурталчиллаа.
Мөн тус өдрийн 16, 19 цагуудаас дээрх байгууллагуудтай хамтран "Тусгаар тогтнол” нэртэй урлагийн тоглолт зохион байгууллаа.