Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-06-2021, 01:32   Хэсэг: ---   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР ЯРИЛЦАВ


 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Энхчулууныг өнөөдөр (2021.06.28) хүлээн авч уулзлаа.

 

 

Уулзалтаар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр батлагдсан журмын хэрэгжилт, цар тахлын үед анхаарах асуудлын талаар ярилцлаа.  Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу "Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”, "Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам”-ыг шинэчлэн баталсан. Уг журмын хэрэгжилтэд анхаарч ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр онцлов. Шинээр боловсруулж байгаа  "Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн тухай мэдээлэл авсан бол цагдаагийн байгууллага энэ байдлыг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг даруй авах журам”-ын төсөлд саналаа тусгаж, хамтран ажиллахыг хүслээ.

 

Мөн Цар тахлын үед шүүгч, ажилтнууд болон шүүхээр үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах, халдвар хамгааллын дэглэм сахиулахад онцгойлон анхаарах талаар ярилцав.

 

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Энхчулуун томилогдоод удаагүй байгаагаа дурьдаад шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллахад анхаарч ажиллахаа танилцууллаа. Мөн шүүхийн байрыг камержуулах, нэгдсэн хяналтад оруулах ажлыг идэвхжүүлэх болон Цар тахлын үед алба хаагчдын халдвар хамгааллын дэглэм сахиулахад анхаарахаа мэдэгдсэн юм.

 

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын Шүүгчийн хараат бус байдлыг хангах хэлтсийн дарга Х.Билгүнзаяа, референт Ц.Амарсанаа болон Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Б.Наранболд, Т.Баярсайхан нар байлцав.

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 7   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байж чадаж байна уу?

Тийм
Үгүй
Мэдэхгүй

 
 
Хандалт
  |  
«    Наймдугаар сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031