Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-05-2022, 02:41   Хэсэг: Архив   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН АРХИВААС ХУУЛБАР ЛАВЛАГАА АВАХАД ШААРДАГДАХ МАТЕРИАЛ

   1. Хувь хүн шүүхийн архивт хадгалагдаж байгаа хэрэг, материалаас хуулбарлан авахдаа өөрийн иргэний үнэмлэх, /байхгүй бол түүнтэй адил түвшний бичиг баримт/ хэрэг материалаас юу хуулбарлах авах талаарх хүсэлтийг гараар бичиж ирүүлэх. Мөн /100900005001/ тоот Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны дансанд архиваас авж буй хуулбарынхаа тоогоор /нэг нүүр 500 төгрөг/ төлбөр төлсөн байх;

   2. Аж ахуй нэгж, албан байгууллага шүүхээс "Тендер”-ийн тодорхойлолт авахад;

-Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний наториатаар баталгаажсан хуулбар;

-Байгууллагын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарыг наториатаар баталгаажуулсан байх;

-Байгууллагын албан бланк дээр тендэрт орох гэж байгаатай холбогдуулан тодорхойлолт гаргуулах тухай хүсэлт бичих /тамга, тэмдэгтэй байгууллагын даргын гарын үсэгтэй/

-Байгууллагын даргын иргэний үнэмлэхний хуулбар;

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн АА-ны дансанд /10.000/ төгрөг тушаасан байх;



Нийтэлсэн court_toson   Үзсэн: 184   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
  |  
«    Гуравдугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031