Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-03-2023, 07:33   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Морь уралдуулах”, “Үүчүүр тоглох”, “Үндэсний хувцас” шалгаруулах гэсэн гурван төрлөөр хөгжөөнт тэмцээн зохион байгууллаа

ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХ байгууллагдсаны 60 жилийн ойг угтан үзэсгэлэнт болгогч хэмээх усан туулай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан шүүгч, ажилтнуудын дунд "Морь уралдуулах”, "Үүчүүр тоглох”, "Үндэсний хувцас” шалгаруулах гэсэн гурван төрлөөр хөгжөөнт тэмцээн зохион байгууллаа.

Уг тэмцээнд нийт шүүгч, ажилтнууд 4 багт хуваагдан өрсөлдөж,амжилттай оролцож "Морь уралдуулах” тэмцээнд мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Энхцэцэг ахлагчтай баг, "Хөзөр”-ийн тэмцээнд ерөнхий шүүгчийн туслах Б.Энхриймаа ахлагчтай баг, "Үндэсний хувцас” шалгаруулах тэмцээнд галч Л.Очирбат, эвлэрүүлэн зуучлагч Б.Алтансолонго нар шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа. Ийнхүү хамт олноороо нэгэн өдрийг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүллээ.


Нийтэлсэн court_toson   Үзсэн: 44   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүгч, шүүхийн ажилтнуудын харьцааны соёл, олон нийттэй харьцах харьцаа ямар байдаг вэ?

Сайн
Дунд
Муу

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930