Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-03-2023, 07:40   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

"Ихэр зүрхэнд амьдрал бэлэглэе" хандивын аянд Тосонцэнгэл, Их-Уул, Тэлмэн сумдын оюутан, залуус, сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа

 

ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХ байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан нийгэмд тустай ажил, сайн үйлсийн арга хэмжээ зохион байгуулах зорилтын хүрээнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын лаборатори 1 дүгээр сургуулийн сурагч Б.Халиунболдын эмчилгээний зардалд зориулан "Ихэр зүрхэнд амьдрал бэлэглэе" хандивын аянд Тосонцэнгэл, Их-Уул, Тэлмэн сумдын оюутан, залуус, сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, 3х3 сагсан бөмбөгийн спортыг дэлгэрүүлэх зорилготой тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Уг тэмцээнд Тосонцэнгэл, Их-Уул, Тэлмэн сумдын оюутан, залуус, сурагчдаас бүрдсэн эрэгтэй 28, эмэгтэй 8 нийт 36 баг оролцсон.

Тэмцээний эрэгтэй төрөлд:

Тэргүүн байранд: Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв

Хоёрдугаар байранд: Нөхөрлөл мандтугай

Гутгаар байранд: Тосон-33

Тэмцээний эмэгтэй төрөлд:

Тэргүүн байранд: RANGER

Хоёрдугаар байранд: Тосон Titans

Гутгаар байранд: 1 дүгээр сургууль 12а баг тамирчид шалгарсан байна.

 

Тэмцээний эрэгтэй шилдэг тоглогчоор Тосон-33 багийн тоглогч н.Цэрэнпунцаг, эмэгтэй шилдэг тоглогчоор Ranger багийн тоглогч н.Нямсүрэн нар шалгарсан байна.

 

Тэмцээний хураамжийг 100 хувь хандивт зориулсан болно.

 

ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ

СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн court_toson   Үзсэн: 56   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байж чадаж байна уу?

Тийм
Үгүй
Мэдэхгүй

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930