Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-03-2023, 02:43   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

        Тус шүүхийн 2023 оны дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Баттулга "Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем” "Цахим орчинд мэдээ, мэдээлэл түгээх арга болон эх бэлтгэх” сэдвүүдээр, ёс зүйн хорооны 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн "Ажлын байран дахь бэлгийн дарамт” сэдвээр нийт ажилчдад сургалт явууллаа.

 
 "Цахим орчинд мэдээ, мэдээлэл түгээх арга болон эх бэлтгэх”
"Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем”
 
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь
сум дундын шүүхийн тамгын газар
Нийтэлсэн court_toson   Үзсэн: 42   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

Телевиз
Сонин
Интернет
Олон нийт

 
 
Хандалт
  |  
«    Гуравдугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031