Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-03-2023, 03:20   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, АЖИЛТНУУДТАЙ ХАМТАРЧ “СТРЕСС ТАЙЛАХ МЕНЕЖМЕНТ” СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Завхан аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын сургагч багш Б.Равжирын "СТРЕСС ТАЙЛАХ МЕНЕЖМЕНТ-ийн сургалтанд Завхан аймаг дахь шүүхийн шүүгч, ажилтнууд болон Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн захиргааны ажилтнууд хамрагдлаа.

 

Сургалтаар "Стрессийн төрлүүд"Стрессийг үүсгэгч хүчин зүйлүүд"Стрессийг даван туулах энгийн зөвлөгөө-г шүүгч, ажилтнуудад танилцуулж, Стрессийн байдал тодорхойлох, Стрессийн хүчин зүйлийг хэрхэн бууруулах талаар сорил авч, өдөр тутамдаа анзаардаггүй боловч бидний зарим дадал зуршлууд нь стрессийг үүсгэхэд нөлөөлж байдаг гэдгийг сургагч багшийн зүгээс онцолж тэдгээр дадал зуршлуудыг хэрхэн амар хялбар аргаар даван туулах, түүнийг хэрхэн эерэг дадал зуршил болгож хэвшүүлэх талаар энгийн ойлгомжтой байдлаар харилцан ярилцсан нь үр дүнтэй байлаа.

 
Нийтэлсэн court_toson   Үзсэн: 61   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930