Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-04-2023, 08:13   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ

Шүүхээс хохирол төлсөн гэж үзэж  ялыг хөнгөрүүлж оногдуулав


Шийтгэх тогтоол дугаар: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаартай

Шүүхийн шийдвэрийн төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шүүгдэгч Б.Д нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргаж нэг хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулжээ.

Прокурор шүүх хуралдаанд шүүгдэгч Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр хуульчилжээ.

Шүүх шүүгдэгч Д-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах зүйтэй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Д-г гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Тойм бэлтгэсэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг


Нийтэлсэн court_toson   Үзсэн: 116   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүгч, шүүхийн ажилтнуудын харьцааны соёл, олон нийттэй харьцах харьцаа ямар байдаг вэ?

Сайн
Дунд
Муу

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930