Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-05-2023, 03:34   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ТУСГАЙ АЛБА-2023 ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 100 жилийн ой, Шүүх, Прокурорын байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд жил бүр уламжлал болгон төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулдаг"ТУСГАЙ АЛБА” тэмцээнийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Шүүх, Прокурорын байгууллага хамтран зохион байгууллаа.

Тэмцээнд Сум дундын шүүх, Прокурор газар, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, ШШГХ, ЗДТГ, Холбоо, Нисэх буудлын баг тамирчид спортын 8 төрлөөр хоёр өдрийн турш эрч хүч, амжилт дүүрэн оролцлоо.


Энэ жилийн "ТУСГАЙ АЛБА” тэмцээнд шинээрхөл бөмбөг болон марафон гүйлтийг зохион байгуулсан нь онцлог байлаа.

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 30   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
  |  
«    Тавдугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031