Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-05-2023, 06:46   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХОХИРОЛ, ХОР УРШГИЙН ТАЛААР ШИЙДВЭРЛЭСЭН ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БАЙХАД ИРГЭНИЙ ЖУРМААР ДАХИН ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ


Шийдвэрийн огноо: 2023.01.31

Шийдвэрийн дугаар: 141/ШШ2023/00025

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Иргэн Б нь "Содмөнх-Ундраа” ХХК-д гэрээгээр ажиллаж байхдаа 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 44-ийн зах дээр "Киа пронтер” маркийн автомашинаар ухрах хөдөлгөөн хийх үедээ иргэн Т-г мөргөж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон байна.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Б-г болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О нь гэмт хэргийн улмаас учирсан болон бусад хор уршгийн зардлыг иргэний хариуцагч "Содмөнх-Ундраа” ХХК-иас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, Б нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй талаар дурдаж шийдвэрлэжээ.

Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О нь амь хохирогч Т-г дундаж наслалтаар хэчнээн жил амьдрах, тухайн хугацаанд цалин хөлс болон тэтгэвэр тэтгэмж хэдийг авах байсныг болон алдагдсан боломж, сэтгэл санааны хохирол зэргийг үнэлгээний компаниар үнэлүүлэн, бүхэлд нь хор уршгийн зардал гэж үзээд 89,548,600 төгрөгийг иргэн Б-ээс нэхэмжилжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж хуульчилсан тул дээрх шүүхийн шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдсэн асуудлуудыг дахин нотлох шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

Мөн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн 1 жилийн хугацаа дуусгавар болсон байх тул уг хугацаанд хор уршиг арилгах талаар хүлээлгэсэн үүрэг мөн дуусгавар болсон гэж шүүх үзсэн болно.

Түүнчлэн Б-г гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноор уг гэмт хэргийн улмаас Б-г хохирогчид болон бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар түүнээс дахин хохирол тооцож гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/125818?daterange=2023-01-01%20-%202023-05-21&id=1&court_cat=1&b

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь

сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 40   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
  |  
«    Тавдугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031