Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-06-2023, 04:37   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 


 

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/45 дугаар тушаалаар баталсан "Нээлттэй шүүх” өдөрлөг зохион байгуулах чиглэл болон тус шүүх байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 2023 оны 05 дугаар сарын 25, 06 дугаар сарын 06-ны өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн ахлах ангийн 40 сурагчдад шүүхийн тухай ойлголт, эрүү, иргэн, зөрчлийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс, шүүх хуралдааны танхимыг танилцуулж мэдээлэл хүргэлээ. Сурагчдын асуусан асуултад хариулт өгч, шүүхийн үйл ажиллагааны талаар асуумж бөглүүлж, саналыг авлаа.

Мөн сурагчдын дунд "АХА” тэмцээнд зохион явуулж, тэмцээнд тэргүүн байр эзэлсэн сурагч Б.Ариунбаяр, Б.Батдорж нарт өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь

сум дундын шүүхийн тамгын газар


Нийтэлсэн court_toson   Үзсэн: 43   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930