Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-06-2023, 09:25   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХ “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Тус шүүхийн 60 жилийн ойг тохиолдуулан тамгын газрын 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд тусгасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Завхан аймгийн Тэлмэн, Их-Уул сумдын Соёлын төвд "Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгуулж, шүүхийн үйлчилгээний талаарх асуумж бөглүүлэн, саналыг авч ажиллалаа.

Уг өдөрлөгөөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын дарга тус шүүхийн үйл ажиллагааг танилцуулж, шүүхийн захиргааны ажилтнууд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, шүүхэд нэхэмжлэл хэрхэн гаргах талаар танилцуулж, иргэд, хуулийн этгээдүүдэд үйлчилгээ үзүүлэв.

Мөн архивын баримтаар болон тус шүүхийн түүхэн амжилтуудаар үзэсгэлэн гаргаж танилцууллаа.

ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ

СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Нийтэлсэн court_toson   Үзсэн: 55   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүгч, шүүхийн ажилтнуудын харьцааны соёл, олон нийттэй харьцах харьцаа ямар байдаг вэ?

Сайн
Дунд
Муу

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930