Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-10-2023, 01:10   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЗАРЛАЛ


 

    Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 60 жилийн ойг тохиолдуулан Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн тус шүүхтэй хамтран "Сум дахь сум дундын шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. 
    Шүүгч, шүүхийн захиргааны байгууллагын ажилтан та бүхнийг эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэн, өргөнөөр оролцохыг урьж байна. 
    Хүлээн авах хугацаа, хаяг: 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл info@jtrii.gov.mn хаяг руу илгээнэ үү.
    Шалгарсан илтгэлийг хурлаар хэлэлцүүлж, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.

                          

ШҮҮХИЙН СУДАЛГААНЫ ТӨВ

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 40   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
  |  
«    Арванхоёрдугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031