Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Нийт шүүгчийн II чуулганы 2023 оны 09 сарын 28-ны 04 дүгээр тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүний сугалаагаар томилох нийтлэг журам

2




Нийт шүүгчийн чуулганы 2021 оны 

10 дугаар сарын 11-ний өдрийн

 05 дугаар тоот тогтоолын хавсралт

 

 

ХЭРЭГ, НЭХЭМЖЛЭЛ, ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ,
ХУВААРИЛАХ БОЛОН ХЭРЭГ, МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ
ШҮҮГЧ, ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ СУГАЛААГААР ТОМИЛОХ
 НИЙТЛЭГ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Бүх шатны шүүхэд хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилоход энэхүү нийтлэг журмыг баримтална. Шүүх бүр энэ нийтлэг журамд нийцүүлэн, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-т заасны дагуу өөрийн нарийвчилсан журмыг батлан мөрдөж ажиллана.

1.2.Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт, санал, дүгнэлт хүлээн авах, хуваарилах, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох журмыг тогтоохдоо дараах зарчмыг баримтална. Үүнд:

1)урьдчилан мэдэх боломжгүй;

2)тойрог дотор санамсаргүй тохиолдлоор;

3)ачаалал тэнцвэржүүлэх;

4)хуваарилагдсан болон хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн нь Зөвлөгөөний шийдвэргүйгээр өөрчлөгдөх боломжгүй;

5)хүний нөлөөллөөс ангид;

6)ил тод;

7)баримтжуулсан байх;

8)шуурхай байх.

1.3.Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: 

1.3.1."хэрэг” гэж адил шатны шүүхээс шилжиж ирсэн хэрэг, харьяалал тогтоолгон ирсэн хэрэг, прокуророос шилжин ирсэн эрүүгийн болон зөрчлийн хэрэг, прокуророос сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорих санал гаргасан хэрэг бүртгэлтийн болон эрүүгийн хэрэг, шүүгч, нийт шүүгчдээс татгалзаж ирсэн хэрэг, давж заалдах, хяналтын шатны шүүхэд хянуулахаар хүргүүлсэн хэрэг, дээд шатны шүүхээс шийдвэр нь хүчингүй болж дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн хэрэг, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг шүүх өөрөө хянаж хүчингүй болгон дахин шийдвэрлэх хэрэг, шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянаж, шийдвэр, тогтоолыг хүчингүй болгон дахин шийдвэрлэх хэрэг, нэгтгэж, тусгаарласан хэрэг, мөн шүүгчийн бүрэн эрх нь дуусгавар болсон, эсхүл шүүгч удаан хугацаагаар эзгүй байгаа тохиолдолд бусад шүүгчдэд хуваарилах хэргийг ойлгоно.

1.3.2."нэхэмжлэл” гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2-т заасан нэхэмжлэл, 12.1.3-т заасан хүсэлт, 12.1.4-т заасан гомдол, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан өргөдлийг ойлгоно.

1.3.3."өргөдөл, гомдол, хүсэлт” гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.1.4-т заасан гомдол, хүсэлт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан өргөдөл болон өөрт хуваарилагдсан хэргийг хянан шийдвэрлэх тухайн шүүгчийн бүрэн эрхэд шууд хамаарах хүсэлтээс бусад Эрүү, Иргэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гомдол, хүсэлт, арбитрын өргөдөл, прокурорын санал, дүгнэлтийг ойлгоно.

1.3.4."тойрог дотор санамсаргүй тохиолдлын аргаар” гэж тухайн тайлант оны шүүгчдийн зөвлөгөөнөөр сугалаа ашиглан тогтоосон шүүгчдийн нэрсийн дараалал бүхий тойрог дотроос санамсаргүй байдлаар сонгож хэрэг, нэхэмжлэл,  өргөдөл, гомдол, хүсэлтийг хуваарилахыг ойлгоно.

/Энэ заалтад Нийт шүүгчийн чуулганы 2023 оны 04 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/

1.3.5.”хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хуваарилахгүй байх нөхцөл” гэж шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон шүүгч удаан хугацаагаар өвчтэй, чөлөөтэй байх, сургалтад хамрагдах зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар эзгүй (ажиллаагүй) байхыг ойлгоно.

1.3.6."ээлжээр ажиллах шүүгч” гэж ажлын бус цагаар, долоо хоногийн амралтын өдөр болон нийтээр амрах баярын өдөр сэжигтнийг баривчлах асуудлыг шийдвэрлэхээр тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон хуваарийн дагуу томилогдсон шүүгчийг ойлгоно.

/Энэ заалтыг Нийт шүүгчийн чуулганы 2023 оны 04 дүгээр тогтоолоор нэмсэн/

1.4.Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилоход хуульд заасан шаардлага хангасан программ хангамж ашиглана. Программ хангамжийн ажиллагаа болон аюулгүй байдлыг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 71 дүгээр зүйлийн 71.1.12-т заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцна.

/Энэ хэсгийг Нийт шүүгчийн чуулганы 2023 оны 04 дүгээр тогтоолоор нэмсэн/

1.5.Шүүгчдийн зөвлөгөөнөөс энэхүү журамд нийцүүлэн хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батална.

/Энэ хэсгийг Нийт шүүгчийн чуулганы 2023 оны 04 дүгээр тогтоолоор нэмсэн/

 

Хоёр. Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт
 хүлээн авах, хуваарилах

 

2.1.Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг тухайн шүүхийн шүүгчдээс урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор программ хангамж ашиглан шүүгчид хуваарилна. Шүүгч шинээр томилогдсон, сэлгэн ажилласан, шилжин томилогдсон тухай бүр шүүгчдийн нэрсийн дараалалд сугалаагаар оруулж, нэгдсэн системд байршуулна.

/Энэ хэсгийг Нийт шүүгчийн чуулганы 2023 оны 04 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/

2.2.Шүүгчдийн зөвлөгөөнөөс нэгдсэн системд байрших тойрогт шүүгчийн нэрсийн дарааллыг сугалаагаар тогтоож, тайлангийн жил эхлэхээс өмнө нэгдсэн системд байршуулна.

/Энэ хэсгийг Нийт шүүгчийн чуулганы 2023 оны 04 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/

            2.3.Шүүхийн тамгын газрын Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн шүүхэд ирсэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авсан даруйд нэгдсэн системд оруулан хуваарилалт хийж, дардас даран хүлээн авсан бүртгэлийн дэвтэрт цаг, минутын дарааллаар бүртгэн, хуваарилагдсан шүүгчид, хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүгчид хүлээлгэн өгөх боломжгүй бол шүүгчийн туслахад гарын үсэг зуруулж хүлээлгэн өгнө. 

2.4.Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, хуваарилах, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн томилох үйлдэл бүрийг дүрс бичлэг хийж 7 хоног бүр хадгалах төхөөрөмжид (CD, DVD, флаш диск, хард диск гэх мэт) хуулбарлан хадгалах ба түүнд шүүхийн тамгын газрын дарга тогтмол хяналт тавьж ажиллана.  

2.5.Шүүхийн тамгын газрын Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нэгдсэн системээр хуваарилагдсан хэрэг, өргөдөл, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хэзээ, хэрхэн хуваарилагдсан тухай баримтыг оролцогч этгээдийн хүсэлтээр хэвлэн өгч, өгсөн тохиолдолд энэ баримтыг хэрэгт хавсаргана. 

2.6.Шүүхэд ирсэн хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг нэгдсэн системээс урьдчилан мэдэх боломжгүй, тойрог дотор санамсаргүй тохиолдлын аргаар хуваарилахдаа доорх 3 аргыг ашиглаж болно. 

2.6.1."Ердийн журмаар" /бусад 2 аргаар хуваарилах хэрэгт хамаарахгүй бүх төрлийн хэрэг хамаарна.

2.6.2."Ачаалал тэнцүүлж хэрэг хуваарилах арга" нь хэргийн хавтас, яллагдагч, хэргийн оролцогч, хүлээн авсан нэхэмжлэл, хэргийн тооноос хамаарна.

2.6.3."Тодорхой төрлийн хэрэг хуваарилах арга" нь хэргийн зүйлчлэл, маргааны төрлөөс хамаарна. 

2.7.Хуваарилагдсан хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авсан шүүгч, бүрэлдэхүүнд томилогдсон шүүгчийг гагцхүү хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар зөвшөөрөгдсөн татгалзал, үндэслэл үүссэн, эсхүл шүүгч, шүүх бүрэлдэхүүн солигдох бусад нөхцөлд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилно. Зөвлөгөөний шийдвэрийг үндэслэн хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг дахин хуваарилахдаа тухайн шүүгчийг тойргоос гарган бусад шүүгч нарт тойрог дотор санамсаргүй байдлаар хуваарилах сонголтыг нэгдсэн системд тохируулсан байна.

2.8.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу тухайн хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг шийдвэрлэх шүүгч өөрчлөгдөж байгаа тохиолдолд программд өөрчилсөн үндэслэл, шийдвэрийн талаар шаардагдах өгөгдлүүдийг оруулах бөгөөд энэ талаарх баримтын хувийг программ хангамж хариуцсан ажилтанд хадгалуулж, жил бүр архивд шилжүүлнэ.

2.9.Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээж авах хуваарь, бүртгэлийн үйл ажиллагаа зэрэг асуудлыг тухайн шүүхийн нарийвчилсан журмаар зохицуулна.

/Энэ хэсгийг Нийт шүүгчийн чуулганы 2023 оны 04 дүгээр тогтоолоор нэмсэн/

2.10.Хуульд заасан болон шүүгч удаан хугацаагаар өвчтэй, чөлөөтэй, хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаагаас бусад тохиолдолд шүүгчид хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг алгасаж хуваарилахгүй.

/Энэ хэсгийг Нийт шүүгчийн чуулганы 2023 оны 04 дүгээр тогтоолоор нэмсэн/

2.11.Сэжигтнийг баривчлах, яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал болон шүүхийн зөвшөөрлөөр хийгдэх ажиллагааг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан тухай прокуророос ирүүлсэн шийдвэрийг баривчлах ажиллагаа явагдсан газрын харьяалах шүүх тус тус хүлээн авч энэ журмын 2.2-т заасны дагуу хуваарилна.

/Энэ хэсгийг Нийт шүүгчийн чуулганы 2023 оны 04 дүгээр тогтоолоор нэмсэн/

2.12.Монгол Улсын хилийн гадна үйлдэгдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг тогтоох боломжгүй, Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт гарсан гэмт хэргийн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлтэй баривчлах, эсхүл яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг тухайн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа газрын харьяалах шүүх хүлээн авч, энэ журмын 2.2-т заасны дагуу хуваарилна.

/Энэ хэсгийг Нийт шүүгчийн чуулганы 2023 оны 04 дүгээр тогтоолоор нэмсэн/

2.13.Зөрчлийн хэрэг, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрүүгийн хэрэг, баривчлах, цагдан хорих тухай прокурорын санал зэргийг хэд хэдэн шүүгчийн дунд тусад нь тойрог үүсгэн хуваарилж болно.

/Энэ хэсгийг Нийт шүүгчийн чуулганы 2023 оны 04 дүгээр тогтоолоор нэмсэн/

2.14.Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах шийдвэрийг хуанлийн өдөр бүр шөнийн цагаас бусад цагт тасралтгүй хүлээж авах бөгөөд уг асуудлыг ажлын бус цагаар, долоо хоногийн амралтын өдөр болон нийтээр амрах баярын өдөр хүлээн авч, шийдвэрлэх ээлжээр ажиллах шүүгчийн дарааллыг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтооно.

/Энэ хэсгийг Нийт шүүгчийн чуулганы 2023 оны 04 дүгээр тогтоолоор нэмсэн/

 

Гурав. Шүүх бүрэлдэхүүнийг томилох

 

3.1.Тухайн шүүхийн шүүгчдээс урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор программ хангамж ашиглан шүүх бүрэлдэхүүнийг томилно. Программ хангамж ашиглан томилох боломжгүй тохиолдолд шүүгчдийн зөвлөгөөнөөр урьдчилан тогтоосон нарийвчилсан журмын дагуу сугалаагаар шүүх бүрэлдэхүүнийг томилж болно.

/Энэ хэсгийг Нийт шүүгчийн чуулганы 2023 оны 04 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/

            3.2.Программ "тойрог дотор-санамсаргүй” горимоор шүүх бүрэлдэхүүн томилох хуваарилалт хийхдээ шүүгчдийн ачааллын тэнцвэрийг хадгална.

3.3.Томилогдсон шүүгч бүрэлдэхүүнд оролцох боломжгүй болсон тохиолдолд шүүгчдийн зөвлөгөөнөөс урьдчилан тогтоосон журамд заасны дагуу өөр шүүгчийг шүүх бүрэлдэхүүнд томилно.

3.4 Шүүх хуралдаан хойшилсон нь шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөх үндэслэл болохгүй.

3.5.Адил шатны өөр шүүхийн шүүх бүрэлдэхүүнд томилолтоор ажиллах шүүгчийг томилохдоо энэ журмын 3.1-т зааснаар сонгоно. 

3.6.Бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх хэрэг, маргаанд шүүх хуралдаан даргалагч болон бүрэлдэхүүнд оролцох шүүгчийг тус тусад нь тойрог үүсгэн сонгож болно.

/Энэ хэсгийг Нийт шүүгчийн чуулганы 2023 оны 04 дүгээр тогтоолоор нэмсэн/

 

Дөрөв. Бусад

 

4.1.Нарийвчилсан журамд ээлжийн амралтаа эдэлж эхлэхээс тодорхой хугацааны өмнө шүүгчид хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хуваарилалтыг зогсоохыг, ээлжийн амралтаа эдлээд ажилд ороход хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт тодорхой хугацааны өмнө хуваарилах эсэхийг тусгана.

/Энэ хэсэгт Нийт шүүгчийн чуулганы 2023 оны 04 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/

4.2.Шүүгчид хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хуваарилахгүй байх нөхцөл бий болсон бол хугацааг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж шийдвэрлэнэ.

4.3.Шүүгч нарын тоо нэмэгдэх, хасагдах болон хэрэг, нэхэмжлэл хуваарилах явцад энэ журмаар зохицуулагдаагүй асуудлууд гарвал тухай бүрд нь шүүгчдийн ээлжит бус зөвлөгөөнийг зарлан хуралдуулж шийдвэрлэнэ. 

4.4.Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан журмыг нэгдсэн системд тохируулахдаа шүүхийн тамгын газрын дарга, хэргийн хөдөлгөөн хариуцсан ажилтан, Ерөнхий шүүгчийн туслах нарын хяналтын дор мэдээлэл технологийн мэргэжилтэн тохируулна.  

4.5.Энэхүү журам болон нарийвчилсан журмыг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт зааснаар олон нийтэд нээлттэй, шүүхийн цахим хуудсанд байршуулна.

/Энэ хэсэгт Ни

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 197   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүгч, шүүхийн ажилтнуудын харьцааны соёл, олон нийттэй харьцах харьцаа ямар байдаг вэ?

Сайн
Дунд
Муу

 
 
Хандалт
  |  
«    Хоёрдугаар сар 2024    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829