Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-11-2023, 04:00   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ИРГЭДЭЭС “СЭТГЭЛ ХАНАМЖ”-ИЙН СУДАЛГАА АВЛАА

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн шүүхийн захиргааны ажилчдын харилцаа хандлага, ёс зүй, ур чадварын талаар хэрэглэгчийн үнэлгээг Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс боловсруулсан асуулгын хүрээнд авлаа.

Хэрэглэгчийн үнэлгээг 19-71 хүртэлх насны 30 хүнээс тус бүр 9 асуултаар авч үнэлгээг нэгтгэн дүгнэв.

Хэрэглэгчээс үнэлгээ авахдаа асуулт бүрд 1 оноо буюу хангалтгүй, 3 оноо буюу дундаж, 5 оноо буюу хангалттай гэсэн үзүүлэлтээр дүгнүүлэв.

Нийт 30 иргэнээс авсан хэрэглэгчийн үнэлгээг нэгтгэхэд дараах байдлаар үнэлгээ гарч байна.

 

Асуулт №1: "Ажилтан танд туслахад бэлэн байсан уу?” гэсэн асуултад 4,2 оноо

Асуулт №2: "Ажилтны эелдэг таатай харилцаа”гэсэн асуултад 4,2 оноо

Асуулт №3: "Ажилтан бүх үйлчлүүлэгчидтэй ажил тэгш харилцах байдал” гэсэн асуултад 4,26 оноо

Асуулт №4: "Ажилтан ажилдаа хариуцлагатай ханддаг байдал” гэсэн асуултад 3,93 оноо

Асуулт №5: "Ажилтны цаг баримтлах, ашиглах байдал” гэсэн асуултад 4,56 оноо

Асуулт №6: "Ажилтны асуудлыг нэг удаагийн хандалтаар шийдэж өгөхийг хичээдэг байдал” гэсэн асуултад 3,53 оноо

Асуулт №7: "Ажилтны мэргэжлийн ур чадвар, мэдлэг” гэсэн асуулгад 4,06 оноо

Асуулт №8: "Ажилтны шударга байдал /гар харах/”гэсэн асуултад 4 оноо

Асуулт №9: "Ажилтны харилцаа хандлага хувцаслалт” гэсэн асуулгад 4,46 оноотус тус авсан байна.

Нийт 30 хүнээс авсан 9 асуултыг нэгтгэн дундаж оноог гаргахад тус шүүхийн захиргааны ажилчид харилцаа хандлага, ёс зүй, ур чадварын талаар хэрэглэгчийн үнэлгээгээр ДУНДЖААР 4,1 ОНОО авсан байна.

Харин"Ажилтны цаг баримтлах, ашиглах байдал”гэсэн асуултад хамгийн өндөр буюу 4,56 оноо, "Ажилтны асуудлыг нэг удаагийн хандалтаар шийдэж өгөхийг хичээдэг байдал”гэсэн асуултад хамгийн бага буюу 3,53 оноо авсан үзүүлэлттэй байна.


Нийтэлсэн court_toson   Үзсэн: 58   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүгч, шүүхийн ажилтнуудын харьцааны соёл, олон нийттэй харьцах харьцаа ямар байдаг вэ?

Сайн
Дунд
Муу

 
 
Хандалт
  |  
«    Хоёрдугаар сар 2024    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829