Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-02-2015, 09:20   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Харилцааны соёлын тухай бодрол


Шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлж байгаа жирийн иргэдийн хувьд ихэвчлэн шүүх чухам ямар хуулийн заалтыг яаж оновчтой, зөв сайн тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан нь тийм ч чухал биш байдаг. Зөвхөн шийдэл буюу эцсийн үр дүн нь тэдний хүсэл зориг, сэтгэл санаанд хэрхэн нийцэж байгаа эсэх нь чухал юм.

 

Шүүхэд хандсан иргэний шүүхээс хүсч хүлээдэг өөр нэг үр дүн бол шүүх дэх харилцааны асуудал юм.

 

Тэдний шүүхийн талаарх хандлагаа эерэгээр эсхүл сөргөөр тодорхойлох хүчин зүйл бол шүүх дэх харилцааны асуудал юм.

 

Дээрх хоёр хүчин зүйлийн аль нэг нөлөөлснөөр эсхүл дээрх хоёрын нийлэмжээс тухайн иргэний дараагийн шатны шүүхэд хандаж гомдол гаргах эсэх нь шалтгаалдаг. Хуулийг зөв тайлбарлаж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд зааснаар тал бүрээс нь бодитой харьцуулан үзэж үнэлснээр шударга шийдвэр гаргахнь шүүгчийн мэргэжлийн ур чадвар, хууль хэрэглээний түвшин, цаашилбал мэргэжлийн чансааг тодорхойлох хэмжүүр болох нь дамжиггүй.

 

Сайхан найруулгатай, сайн дүгнэлттэй хуульд нийцэж гарсан шүүгчийн шийдвэрийг хянаж байгаа дээд шатны шүүхийн шүүгч, судалж байгаа эрдэмтэд судлаачид, сонирхоод уншиж байгаа иргэд аль алинд нь тухайн шийдвэрийг боловсруулсан шүүгчийн ур чадвар, мэдлэг чадвар, мэргэшсэн байдлын талаар таатай сэтгэгдэл төрөх нь ойлгомжтой.

 

Харин ийнхүү бичигдсэн шийдвэрт болон түүнийг гаргасан шүүгчийн эсрэг өчнөөн гомдол санал, уур хилэн, хорсол занал, хардлага гүжирдлэг, дагуулсан гомдол гарах нь амьдралд элбэг тохиолддог.

 

Харин мөнөөх чадварлаг шүүгч маань энэ шийдвэрийг гаргах хүртэлх хугацаанд өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхээс дуусах хугацаанд хэргийн оролцогчдод зан харилцааны хувьд аятайхан сэтгэгдэл төрүүлж чадаж байсан уу...?

 

Иргэн шүүхийн шийдвэрт гомдоод байна уу, эсхүл шүүгчид үү?

 

Шүүхийн шийдвэрийг хянаж байгаа дээд шатны шүүхийн шүүгчид шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулинд заасан шаардлагыг анхаарч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн эсэх, материаллаг хуулийг зөв хэрэглэсэн, нотлох баримтаар бодит байдал нь тогтоогдсон эсэхийг л хянадаг.

 

Тиймдээ ч гомдолд дурьдсан шүүгчийн зан авир харилцааны талаарх асуудалд төдийлөн ач холбогдол өгдөггүй /өгөх ч боломжгүй/ бөгөөд энэ нь заримдаа дараагийн ээлжинд гомдоллох этгээдийн нэрсийн жагсаалтанд өөрсдийг нь аваачих нь ч бий.

 

Доод шатны шүүхээ хамгаалсан, алдааг нь засаагүй гэхмэт гомдол үргэлжилсээр л....

 

Үндсэн хуульд заасан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх нь иргэдийн эрх боловч тэд шүүхийн шийдвэрт биш шүүгчид гомдох хандлага нь их байх боломжгүй юм.

 

Иргэд шүүхийн шийдвэрт биш шүүгчид гомдож байна. Энэнь шүүгчийн дотоод итгэлд гомдохоос өөр асуудал юм. Тэдний бусадтай харилцах зан харьцаа /дээрэлхүү зан, тоомжиргүй байдал, өөрийг нь сонсохгүй үл хүндэтгэсэн байх гэх мэт/ эсхүл ажил мэргэжилдээ хандах хандлагад/ ажилдаа цагтаа ирэхгүй хүлээлгэх, хурлаа цагт нь эхлэхгүй байх ярилцаж байх үедээ бусадтай утсаар ярих, хурал дээрээ утсаар ярих өөр хэрэг унших г.м/ гомдож байна.

 

Бодит байдалд болсон нэгэн зүйлийг жишээ болгон бичье.

 

Одоогоос нэлээн хэдэн жилийн өмнө анхан шатны шүүхээр морины маргаан шийдвэрлүүлсэн нэг ахмад настан давж заалдах шатны шүүхэд санал шүүмж, уур бухимдал бүхий гомдол гаргажээ.

 

Тэрбээр шүүхийн шийдвэрт бус шүүгчдээ л ихэнх нь гомдсон байв.

 

Давж заалдах шатны шүүхэд хэрэг нь хуваарилагдах үедшүүгчтэй уулзах гэж нарийн бичгийн даргатай нь хаалгаар шахцалдан орж ирэхэд нь нарийн бичгийн дарга "Эхлээд, би таны хэргийг шүүгчид өгөөдхөе. Та дараа нь шүүгчтэй уулзаач, ямар хачин хүн бэ” гэж уцаарлан хэлсэн нь гал дээр тос нэмсэн мэт уур унтууг нь улам дэвэргэж орхиж.

 

Хэргээ аваад гарчгийг нь ч уншиж амжаагүй шүүгч өвгөний "Би хэргээ хурдан шийдүүлмээр байна" гээд л нэг амьсгаагаар баахан гомдоллож ярьсныг сонсож сууснаа "Харин тийм ээ. Та хэзээ шийдүүлмээр байна? Тэр үед чинь л шийдье” гэж урдаас нь инээмсэглэн хэлэхэд өвгөн амьсгал даран тайвширлаа.

 

Хөдөөнөөс мориор дахин дахин шүүхэд ирж байгаа талаараа өвгөн зовлон тоочиж, дараа нь өөрийнхөө боломжтой хугацаагаа хэлэхэд нь шүүгч "Өө тэгье. Таны хэлсэн цагт чинь хурлаа хийе. Харин та яг цагтаа ирээрэй" гэж хэлээд туслахаа дуудан хажууд нь хурлыг товлож, бусад оролцогчдыг дуудуулах үүрэг өгчээ. Товлосон өдөр хурал эхлэхэд шүүгч хэзээний танил хүн шиг өвгөнтэй мэндэлж, хурал дээр түүний яриаг нь дуустал сонсож, асуулт тавьж, нөгөө талтайгаа ярих бололцоо олгож, харин хэргийг шийдвэрлэхдээ өмнөх шүүгчийн шийдвэрийг хэвээр баталж, яагаад ийнхүү шийдсэнээ дэлгэрэнгүй тайлбарлажээ.

 

Харин өвгөн шүүгчид ”Баярлалаа, хүү минь. Би чамд гомдохгүй, хууль ийм байдгаас хойш. Харин надтай өмнөх шүүгч нохойшиг харьцаад, юм ярихаар л урдаас "дүрэмдээд” тантай ярьж байх зав алга. Би ажил ихтэй хүн гэж намайг өрөөнөөсөө нохой шиг хөөж гаргасан юм. Харин чи бол надтай хүн шиг харьцлаа. Ах нь яах вэ, нэг муу морь алдаа л биз” гэж хэлээд мордоод давхисан гэдэг.

 

Энэ жишээнээс хэргийн шийдэл нь хэвээрээ ч шүүгчийн хандлагаас хамаарч шүүхийн шийдвэрт хүн гомдох эсэх нь шалтгаалдаг юм байна гэж дүгнэж болох юм.

 

Ийм тохиолдол төдийлөн элбэг гарахгүй ч шүүгч, туслахуудын харилцаанаас ихээхэн зүйл шалтгаалдаг, "гомдоход нөлөөлдөг, гомдлыг дэвэргэдэг” гэдэгтэй уншигч та бүхэн санал нэгдэх биз ээ.

 

Бид шүүхийн шийдвэрийн чанар, хэрэг хянан шийдвэрлэх хугацаа гэдэг асуудалд ихээхэн ач холбогдол өгч байсан болохоос, шүүх дэх ашигтай харилцаа, харилцааны урлаг, шүүгч ажилтнуудын мэргэжилдээ хандах хандлага, зэрэгт төдийлөн анхаараагүй байснаараа нийгмийн үйлчилгээний бусад салбараас хоцорч яваа мэт санагдах боллоо. Тухайлбал улсын хэмжээнд нийт шүүгч нарын тухайд шүүгч нарыг хэдэн хэрэг шийдвэрлэсэн үүнээс хэдэн хэрэгт нь гомдол гаргасан, уг гомдлын агуулгад шүүгчийн зан харьцаа, ёс зүйтэй холбоотой асуудал бичиж байна уу, үгүй юу гэдэгт судалгаа шинжилгээ хийж энэ талаар мэдээлэл гаргажшүүгч шүүхийн ажилтнуудад харилцааны болон хандлага, төлөвшил, сэтгэлгээ гэх мэт чиглэлээр сургалт хийх нь дутагдалтай байжээ.

 

Энэхүү нийтлэлийг уншаад ёс зүйн, тэр тусмаа хуульчийн, шүүгчийн ёс зүйн талаар сургалт явагдаж л байсан гэж маргах л байх л даа. Гэхдээ тэр үеийн сургалтуудад ёс зүйн суурь ойлголтууд, шүүгчид тавигдах наад захын ёс зүйн шаардлагуудын талаар ярьдаг байлаа.

 

Шүүгч ёс зүйтэй байхын тулд юу хийж болохгүй вэ ? юуг хориглох вэ ? гэх мэт...

 

Дээрх шүүгчийн ёс зүйн сургалтын ачаар шүүгч нарёс зүйн наад захын мэдлэг төлөвшлийг эзэмшсэн.

 

Харин одоо цагт шүүгч ямар байх ёстой, үүнд хэрхэн яаж суралцах, сургах асуудал арай өөрөөр тавигдаж тэр арга барилд сургах шаардлагатай байна.

 

 

Шүүхийн хараат бус ажиллах эрх зүйн болон нийгэм эдийн засгийн орчин бүрдэж байна. Материаллаг байдал ч сайжирлаа. Шүүгчдийн мэргэшсэн байдал ур чадварт ч ахиц гарч байна. Одоо харин энэхүү үнэтэй, хариуцлагатай, хүндтэй мэргэжлээр ажиллаж байгаа хуульчид мэргэжлийнхээ, шүүхийнхээ нэр хүндийг өндөрт өргөж, шүүхэд итгэх олны итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийг шударга ёсны баталгаа болгох их үйлсэд өөр өөрийн хувь нэмрээ оруулахад сэтгэлгээний шинэтгэл, мэргэжилдээ хандах хандлагын тухайлбал зан харилцааны өөрчлөлтийг хийх нь чухал мэт.

 

 

Энэ талаар сургах ,үлгэр жишээ болж байгаа шүүгчдийн сайн туршлагыг судалж, олон нийтэд түгээх, тэднийг алдаршуулах ажлыг хийх хэрэгтэй болов уу. Зан төлөвийн талаар дутагдалтай, харилцаа хандлагын эмгэгтэй байгаагаа мэдэхгүй анзаарахгүй яваа нэгэнд нь энэ талаар сургадаг, сануулдаг, зөвлөдөг /магадгүй хэсэг хугацаанд хянадаг/ байх шаардлагатай байна.

 

Шүүхэд харилцааны мэргэжилтэн сэтгэл зүйч ажиллуулж, шүүгч нарын дунд тэднээр сургалт хийлгүүлдэгшүүгч ажилтнууд түүнд өөрсдийнхөө асуудлаар хандаж ярилцдаг байвалсайн мэргэжилтэн. сайн шүүгч. сайн харилцагч болоход их тус дэмтэй болно гэж бодном.

 

Саяхан болсон ерөнхий шүүгч нарыг шалгаруулах шалгалтанд шүүгчдийн харилцаа хандлагыг тэдэнтэй ярилцаж байхдаа анзаарч байлаа.

 

Шалгалтын зохион байгуулалтын талаар ч Шүүхийн ерөнхий зөвлөлийн судалгаа тэр үед хийгдэж байсан. Гэхдээ тэр албан судалгаанд хамрагдаагүй асуултанд шүүгчдийн зан байдал, яриа хөөрөө надад хариулт болж байлаа Шалгалт өгөх чинь ямар зүгээр юм бэ? Өөрийгөө хаана яваа, ямархуу мэдлэгтэй байгаа, мэдэж байгаа зүйлээнайруулж бичих, ярьж илтгэх чадвараа өөрөө өөрсдийгөө дүгнэж, Ерөнхий зөвлөл болон Мэргэшлийн хорооныхонтой хийсэн ярилцлагандаа сэтгэл нь хөдөлсөн уг шалгалтыг өөдрөгөөр хүлээж авах хүмүүс нь ямар олон шалгалт авдаг юм бэ?, яаж дүгнэсэн нь ойлгомжгүй юмаа, бид нараас компьютер дээр шалгалт аваад байх юм гэж гомдоллосон хүмүүсээсээ хавьгүй олон байгаа нь баярламаар байсан.

 

Энэ шалгалтын дараа эерэг хандлагатай олон олон шүүгч улам их юм уншиж судлах, хийж бүтээх, өсөж дэвжих, урам зоригтой болсон гэхэд эргэлзээгүй.

 

Зарим хүнийг өөрчлөхөд түүний бүх нас хангалтгүй байдаг бол заримд нь нэг л үгхангалттай гэж хаа нэгтэйгээс уншсан санагдаж байна.

 

Иймд хуульч, шүүгчийн мэргэжлийн хандлага, хувь хүний харилцааны урлаг, биеэ авч явах соёл, төгс төгөлдөр ёсны талаар сургахдаа гадны улс орны шүүгч нарт тавигддаг шалгуур, туршлага, жишээ баримт зэргийг судалж сургалтын чиглэлд энэ талаар түлхүү анхаараасай гэж бодном.

Зөв, эерэг хандлагаар уншсан хүнд нэгийг бодогдуулнам гэж найдаж байна.

 

  

 

Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн

Ерөнхий шүүгч О.Нарангэрэл

Эх сурвалж: "Монголын төр эрх зүй" сэтгүүл 2014 № 4 /78/

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 669   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүгч, шүүхийн ажилтнуудын харьцааны соёл, олон нийттэй харьцах харьцаа ямар байдаг вэ?

Сайн
Дунд
Муу

 
 
Хандалт
  |  
«    Наймдугаар сар 2019    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031