Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-06-2015, 09:48   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Үндсэн хууль зөрчсөн заалтыг хүчингүй болгов

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын

шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд Улсын дээд шүүхийн аль нэг танхимын хяналтын журмаар гаргасан шийдвэр хуульд харшилсан бол Ерөнхий шүүгчид хандан прокурор эсэргүүцэл бичиж, хуульд заасан бусад этгээд гомдол гарган хянан шийдвэрлүүлэх тухай зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн "Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэсэн заалт нь Үндсэн хуулийн "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ...” гэснийг зөрчсөн гэсэн өмнөх дүгнэлтээ үндэслэлтэй байна гэж Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны бүрэлдэхүүн үзлээ.


Тиймээс Үндсэн хуулийн цэц "Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн заалт болон Монгол Улсын Их Хурлын 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 50 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

Эх сурвалж: www.news.mn

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 618   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
  |  
«    Аравдугаар сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031