Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-07-2015, 12:39   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Эвлэрүүлэн зуучлалын мэдээлэл

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн эвлэрүүлэн зуучлалын асуудал хариуцсан референт Р.Ичинхорлоо, ЖАЙКА-ийн "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төслийн ахлах зөвлөх Ока Хидео, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш С.Болормаа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэлэнгэ, ЖАЙКА төслийн ажилтан Б.Оюу, н.Цэндлхагва нарын бүрэлдэхүүнтэй багийнхан 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Тосонцэнгэл суманд нээлттэй өдөрлөг зохион байгуулж, сумын иргэдэд Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар сургалт явуулж, шүүхийн шүүгч нартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар санал солилцон, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхэд хэрхэн хэрэгжиж байгаа талаар мониторинг хийлээ.

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 844   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

Телевиз
Сонин
Интернет
Олон нийт

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930