Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-07-2015, 14:48   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ТОЙРГИЙН СУМУУДААР НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАА

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх нь 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын сарын 04-ний өдрийг хүртэл Тэлмэн, Нөмрөг, Түдэвтэй, Баянхайрхан, Тэс, Баянтэс, Асгат сумуудад нүүдлэн ажиллаж, тус орон нутгийн иргэдтэй уулзалт хийж шүүхийн ил тод байдлыг хэрхэн хангах, шүүхийн үйлчилгээ, мэдээллийг иргэдэд ойртуулах үүднээс тус сумуудын иргэний танхимд байрлах шүүхийн мэдээллийн самбарт мэдээлэл байрлуулж, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааг цахим хаягаар авч орон нутгийнхаа иргэдэд танилцуулж байх талаар хамтран ажиллахаар болов. Нүүдэллэн ажиллахадаа тус сум орон нутгийн иргэдэдЗавхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүн таслах ажиллагааны мэдээ, шүүхийн тамгын газрын чиг үүрэг, эвлэрүүлэн зуучлагчийн талаарх мэдээлэл, мэдээлэл лавлагааны /нэхэмжлэлийн бүрдүүлбэр, шаардлага/ талаар болон шүүхийн шинэчлэл, шүүхийн нэршлийн өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч иргэдийн санаа бодлыг сонсож тайлбар, зөвөлгөө өгч ажиллаа. Иргэд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн үйл ажиллагааны талаар сэтгэл хангалуун байдаг талаараа ярьж алслагдсан сумаар жилдээ хоёроос доошгүй удаа тойрч иргэдтэй уулзаж мэдээлэл, зөвөлгөө өгөх, нэхэмжлэл авах гэх мэт ажлыг сайн гүйцэтгэж иргэддээ хүрч ажилладаг талаар ярьж байсан.

Тэлмэн, Нөмрөг, Түдэвтэй, Баянхайрхан, Тэс, Баянтэс, Асгат зэрэг 6 сумдаар явж нийт 31 нэхэмжлэл хүлээн авч нэхэмжлэлийг мэдээлэл лавлагааны ажилтанд хүлээлгэн өглөө.

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 905   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930