Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-10-2015, 11:20   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

"Шүүхийн үйл ажиллагааны нээлттэй байдлыг хангах журам"

/Төсөл/


Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Шүүх, шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг нээлттэй байлгах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааны мэдээллийг дамжуулах харилцааг энэ журмаар зохицуулна.

 

1.2. Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Шилэн дансны тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжид энэ журам нийцсэн байна.

 

1.3. Шүүх, шүүхийн захиргааны байгууллага шүүхийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгах, олон нийтийг мэдээллээр хангах үүрэгтэй. Энэ үүргийг хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдал, хувь хүн, гэр бүл, байгууллагын нууцыг хамгаалах, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахгүй байх зарчмыг баримтлан ажиллана.  

 

Хоёр. Нээлттэй байдлыг хангах 

 

2.1. Шүүхийн ил тод, нээлтэй байдлыг хангах ажлыг шүүхийн захиргааны байгууллага холбогдох хууль тогтоомж, шүүхийн шийдвэрт үндэслэн зохион байгуулж, хэрэгжүүлнэ.

 

2.2.Шүүхийн захиргааны байгууллага бүр өөрийн цахим хуудсандаа үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд тогтмол мэдээлнэ.

 

2.3. Шүүхийн мэдээ, мэдээллийг цахим хуудаст байршуулах ажиллагааг тусгай нэгж, ажилтан хариуцан гүйцэтгэнэ. Нэгж, ажилтны энэ үүргийг дүрэм болон ажлын байрны тодорхойлолтод тодорхой тусгана.

 

2.4. Эрдэм шинжилгээ, судалгааны тайлан, мониторингийн дүнг тухай бүр олон нийтэд хүргэнэ. 

 

 

Гурав. Шүүх хуралдааныг мэдээлэх


3.1. Хуулиар хориглоогүйгээс бусад шүүх хуралдаан нээлттэй байна.

 

3.2. Нээлттэй шүүх хуралдааныг иргэд, хуулийн этгээдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагч ажиглаж болно.

 

3.3. Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д зааснаар шүүх хуралдааны дуу, дүрс бичлэг хийх болон энэ журмаар зөвшөөрснөөс бусад этгээд дуу, дүрс бичлэгийн аппарат ашиглан бичлэг хийхийг хориглоно. Үүнд Тахарын алба хяналт тавина.

 

3.4. Иргэн, захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэх хуралдааныг талууд болон хэвлэл мэдээллийн байгууллагын хүсэлтийн дагуу хэрхэн дамжуулахыг шүүх шийдвэрлэнэ. Хэрэв хэргийн оролцогчдын аль нэг нь хувь хүн, гэр бүл, байгууллагын нууцтай холбоотойгоор шүүх хуралдааныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулахыг зөвшөөрөхгүй бол дамжуулж болохгүй.

 

3.5. Эрүүгийн шүүх хуралдааныг хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч гэрч, шинжээч, иргэдийн төлөөлөгчийн аюулгүй байдлын үүднээс шүүх хуралдааны эхлэл, шүүхийн хэлэлцүүлгээс улсын яллагчийн ялын дүгнэлтийг уншиж сонсгох, шүүх хуралдааны шүүмжлэлийн хэсгээс яллагч, өмгөөлөгчийн хэлэх үг, шүүхийн шийдвэрийг уншиж сонсгох хэсгийг дамжуулж болно.

 

3.6. Эрүүгийн шүүх хуралдааныг дамжуулахдаа дараах журмыг баримтална.

 

3.6.1. Хэвлэл мэдээллийн байгууллага шүүх хуралдааныг шууд дамжуулах хүсэлтийг шүүхийн тамгын газарт урьдчилан гаргана.

3.6.2. Шүүхийн тамгын газар хэвлэл мэдээллийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнд танилцуулна.

3.6.3. Шүүгч, шүүх бүрэлдэхүүн, хэвлэл мэдээллийн байгууллага, хэргийн оролцогчдын санал, хүсэлтийг харгалзан бүрэн эрхийн хүрээнд шүүх хуралдааны ажиллагааг олон нийтэд шууд дамжуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

 

3.6.4. Шүүх хуралдааныг дамжуулах талаар хэвлэл мэдээллийн байгууллагад шүүхийн шийдвэр ирмэгц тухайн шүүхийн тамгын газартай гэрээ байгуулна. Гэрээнд шүүхийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагаанд саад учруулахгүй байх, шүүхэд нөлөөлөх аливаа оролдлогоос сэргийлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахгүй байх, дүрс бичлэгийг аливаа өөр зориулалтаар ашиглахгүй байх, түүнийг хэзээ, хэрхэн устгах, харилцан хүлээх үүрэг, хариуцлага зэргийг тодорхой заасан байна.

 

3.7. Шүүх хуралдааныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах үед дараах зүйлийг хориглоно.

 

3.7.1. Шүүх хуралдааны зөвшөөрөгдсөн хэсгийг дамжуулахдаа хэргийн бусад оролцогчдын дүрсийг харуулах;

 

3.7.2. Шүүх хуралдаанд чимээ шуугиан гаргах, хэргийн оролцогчийн мэтгэлцээнд саад учруулах, шүүх хуралдааны дэгийг зөрчсөн аливаа үйлдэл гаргах;

3.7.3. Хэргийн аль нэг талын захиалга, төлбөртэйгээр шүүх хуралдааныг сурвалжлах;

3.7.4. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан мэдээ, мэдээлэл гаргах, шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад шүүхэд нөлөөлөх аливаа үйл ажиллагаа явуулах;

3.7.5. Шүүх хуралдааны шууд бичлэгийг хуулбарлан бусдад тараах, дүрс бичлэгт эвлүүлэг хийх, хэсэгчлэн тайрах, аливаа сурталчилгаанд ашиглах зэрэг үйлдэл хийх.

 

Дөрөв. Бусад


4.1. Энэ журмаар зохицуулаагүй бусад харилцааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны дүрэм, Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмаар зохицуулна.

4.2. Энэ журмыгзөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

 

-оОо-

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 727   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930