Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-11-2015, 10:14   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Журмын төсөлд саналаа өгнө үү

Шүүхийн ерөнхий зөвлөлийн

2015 оны 11 дүгээрсарын 25-ны өдрийн

..... дугаар тогтоолынхавсралт

 

 

 ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР ШҮҮХ ХУРАЛДААНЫГ МЭДЭЭЛЭХ ЖУРМЫН ТӨСӨЛ

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх харилцааг энэ журмаар зохицуулна.

 

 

1.2. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, Шүүхийн тухай багц хууль, процессын хуулиуд болон бусад хууль тогтоомжид энэ журам нийцсэн байна.

 

1.3. Шүүх, шүүхийн захиргааны байгууллага энэ журмыг хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдал, хувь хүн, гэр бүл, байгууллагын нууцыг хамгаалах, шүүх хуралдааны дэгийг хангах, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахгүй байх зарчмыг баримтлан ажиллана.

 

1.4. Шүүхийн захиргааны тухай хуулийн 7.1.7-д заасан шүүх хуралдааны дуу авиа, дүрс бичлэг хийх, тэдгээрийг архивлах, түүнчлэн шүүхийн байрны олон нийтэд зориулсан хэсэгт шүүх хуралдааныг дамжуулах харилцаанд энэ журам үйлчлэхгүй.


Хоёр. Нэр томъёоны тодорхойлолт


2.1. Энэ журамд заасан дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.

 

 

2.1.1. "шүүх хуралдааныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх” гэж хэвлэл мэдээллийн байгууллага, түүний ажилтан шүүх хуралдааны танхимд тусгай төхөөрөмжөөр гэрэл зураг авах, бичлэг хийх эсхүл олон нийтэд шууд нэвтрүүлэх ажиллагааг;


2.1.2. "хэвлэл мэдээллийн байгууллага” гэж сонин, сэтгүүл, радио, телевиз, цахим хуудас, тэдгээрийн сүлжээ зэрэг мэдээлэл дамжуулах чиг үүрэгтэй аливаа этгээдийг;


 

2.1.3. "хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан” гэж 2.1.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг иргэнийг;


2.1.4. "гэрэл зураг авах” гэж аливаа аргаар дүрс хуулбарлахыг;


 

2.1.5. "бичлэг хийх” гэж шүүх хуралдааны явцыг дуу болон дүрсээр хадгалахын тулд аливаа аналоги болон дижитал төхөөрөмж ашиглахыг;


 

2.1.6. "шууд нэвтрүүлэх” гэж шүүх хуралдааны явцын дуу болон дүрс эсхүл тэдгээрийн аль нэгийг дамжуулахыг ойлгоно.

 

 

Гурав. Шүүх хуралдааныг мэдээлэх


3.1. Эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хэвлэл мэдээллийн байгууллагын бичгээр гаргасан хүсэлтийн дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрөх, татгалзах, түүнийг хязгаарлах, дуусгавар болгох асуудлыг шүүгч, шүүх бүрэлдэхүүн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ.


 

3.2. Шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааныг олон нийтэд мэдээлэх тухай хэвлэл мэдээллийн байгууллагаас бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ дараах хүчин зүйлийг харгалзан үзэж болно.

3.2.1. Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх;

3.2.2. Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах;

3.2.3. Хэрэг, маргааны талуудын саналыг хүндэтгэх;

3.2.4. Урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байх;

3.2.5. Шүүхийн эрхэмсэг оршихуй, аюулгүй байдлыг харгалзах;

3.2.5. Бусад.

 

3.3. Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч, шүүх бүрэлдэхүүн, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч гэрч, шинжээч, хөндлөнгийн гэрч, иргэдийн төлөөлөгчийн аюулгүй байдлын үүднээс зөвхөн шүүх хуралдааны эхлэл, шүүхийн хэлэлцүүлгээс улсын яллагчийн ялын дүгнэлтийг уншиж сонсгох, шүүх хуралдааны шүүмжийн хэсгээс яллагч, өмгөөлөгчийн хэлэх үг, шүүхийн шийдвэрийг уншиж сонсгох хэсгийг мэдээлж болно.


 

3.4. Эрүүгийн шүүх хуралдааныг мэдээлэхдээ дараах журмыг баримтална.


3.4.1. Хэвлэл мэдээллийн байгууллага шүүх хуралдааныг олон нийтэд мэдээлэх хүсэлтийг шүүх хуралдаан хийх өдрөөс ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө шүүхийн тамгын газарт урьдчилан гаргана.

 

 

3.4.2. Шүүхийн тамгын газар хэвлэл мэдээллийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг шүүгч, шүүх бүрэлдэхүүнд танилцуулна.

 

 

3.4.3. Шүүхийн тамгын газар шүүгч, шүүх бүрэлдэхүүний зөвшөөрлийг үндэслэн хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээ байгуулна. Шүүхийн тамгын газар нь гэрээнд шүүхийн аюулгүй байдал, хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах, шүүхэд нөлөөлөх аливаа оролдлогоос сэргийлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахгүй байх, дуу, дүрс бичлэгийг аливаа өөр зориулалтаар ашиглахгүй байх, түүнийг хэзээ, хэрхэн устгах, харилцан хүлээх эрх, үүрэг, хариуцлага зэргийг тусгана.


3.5. Шүүх хуралдааныг мэдээлэх ажлыг шүүхийн захиргааны байгууллага холбогдох хууль тогтоомж, шүүхийн шийдвэрт үндэслэн зохион байгуулж, хэрэгжүүлнэ.


 

3.6. Шүүх хуралдааныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхэд дараах зүйлийг хориглоно.

 

 

3.6.1. Шүүх хуралдааны зөвшөөрөгдсөн хэсгийг дамжуулахдаа танхим дахь бусад оролцогчдын дүрсийг харуулах,


3.6.2. Шүүх хуралдааны дэгийг зөрчсөн аливаа үйлдэл гаргах,


3.6.3. Мэдээллийн тэнцвэртэй байдлыг алдагдуулах,

 

 

3.6.4. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг алдагдуулах мэдээ, мэдээлэл гаргах, шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад урьдчилан мэдээлэх,

 

 

3.6.5. Шүүх хуралдааны бичлэгийг хуулбарлан бусдад тараах, дуу, дүрс бичлэгт эвлүүлэг хийх, хэсэгчлэх, аливаа сурталчилгаанд ашиглах зэрэг болно.


Дөрөв. Бусад


4.1. Энэ журмаар зохицуулаагүй бусад харилцааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны дүрэм, Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмаар зохицуулна.


 

4.2. Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомж болон бусад дүрэм, журамд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөл

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 567   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүгч, шүүхийн ажилтнуудын харьцааны соёл, олон нийттэй харьцах харьцаа ямар байдаг вэ?

Сайн
Дунд
Муу

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930