Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-12-2015, 10:50   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

эвлэрүүлэн зуучлагч сумдаар ажиллаа

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Р.Сарантуяа, шүүгчийн туслах Б.Булгантамир, жолооч Г.Эрдэнэсайхан нар нь 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдрүүдэд Тэлмэн, Нөмрөг, Түдэвтэй, Баянхайрхан, Асгат, Тэс, Баянтэс зэрэг тойргийн 7 сумдаар нүүдэллэн ажиллаж, сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн маргаантай холбоотой өргөдөл болон бусад иргэд хоорондын иргэний эрх зүйн маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж нийт 51 өргөдлийг амжилттай шийдвэрлэлээ. Түүнчлэн сум бүрийн иргэдэд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар сургалт явуулж, JICA олон улсын байгууллагаас өгсөн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх танилцуулга гарын авлага, өөрийн бэлтгэсэн нэрийн хуудас зэргийг тараалаа.



 


Нийтэлсэн court_toson   Үзсэн: 784   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүгч, шүүхийн ажилтнуудын харьцааны соёл, олон нийттэй харьцах харьцаа ямар байдаг вэ?

Сайн
Дунд
Муу

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930