Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-02-2016, 16:02   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Ээлжит зөвлөгөөн боллоо

 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас шүүгч, ажилтнуудын 14 хоног тутмын ээлжит зөвлөгөөнөө зохион байгууллаа. Уг зөвлөгөөн дээр Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан "Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны” сургалтанд оролцож, шалгалтад тэнцсэн шүүгчийн туслах Г.Баттулга, Э.Нарангэрэл нарт "Шүүхийн захирааны мэргэшсэн ажилтны” гэрчилгээг гардууллаа. Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар, 5 дугаар тойргын Тахарын албаны Тосонцэнгэл сум дахь хэсэг нь "2016 онд хамтарч ажиллах төлөвлөгөө”, "Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн байранд дагаж мөрдөх журам”-ыг тус тус баталлаа
    
Нийтэлсэн court_toson   Үзсэн: 777   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
  |  
«    Гуравдугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031