Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-02-2016, 11:20   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  

2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газраас Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, 5 дугаар тойргийн Тахарын албаны Тосонцэнгэл сум дахь Тахарын хэсэг, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шинжилгээний хэсэг болон тус суманд өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа өмгөөлөгч нарыг оролцуулан хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд оролцсон байгууллагуудад Шүүхийн тамгын газраас шүүхийн шинтгэлийн 10 үр дүн болон 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцууллаа. Мөн шүүн таслах ажиллагааны мэдээлэл болон оролцсон байгууллагууд 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар товч танилцуулж, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа, захиргааны зөрчил болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц дахь алдаа зөрчил, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж нэгдсэн зөвлөмж гаргалаа.

Мөн хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөний дараа холимог гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж 1 дүгээр байранд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн баг, 2 дугаар байранд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтсийн баг, 3 дугаар байранд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн баг хамт олон шалгарлаа.

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 1631   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930