Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-02-2016, 14:53   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо


    2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр "Нээлттэй нийгэм форум”, Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос хамтран "Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллаа.

 

 

    Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Т.Мэндсайхан, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Ганбаатар, Шүүхийн захиргааны удирдлагын газрын ахлах референт С.Энхбаяр нарын төлөөлөл оролцлоо.


 

    Шүүгчийн хараат бус байдлын баталгаа, Шүүхийн тогтолцоо, захиргааны шинэтгэл гэсэн 2 үндсэн сэдвээс бүрдсэн тус хэлэлцүүлгийн эхэнд "Шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагааг сайжруулах нь” сэдвээр доктор, дэд профессор О.Мөнхсайхан, "Шүүгчийн томилгоо хараат бус байдлын баталгаа болох нь” сэдвээр "Оюуны инноваци” ТББ-ын судлаач П.Баттулга, "Шүүгчийн хараат бус байдлын баталгааны хэрэгжилт” сэдвээр Хуульч эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал П.Цэцгээ, "Шүүхийн тойргийн тогтолцооны кейс судалгаа” сэдвээр ХЗҮХ-ийн судлаач Ж.Бариаширсүрэн, "Шүүхийн захиргааны тулгамдсан асуудал” сэдвээр МУИС-ын ХЗС-ийн багш, доктор, дэд профессор О.Мөнхсайхан нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлж харилцан ярилцлаа.


    О.Мөнхсайхан илтгэгч "Шүүгчийг сонгоход хүнийх нь хувьд судлах хэрэгтэй. Өндөр итгэлтэй хүнийг нууцлалын зэрэглэлээр судлаж, ярилцлага авах , шалгалт авах нь чухал байна. Америкийн зарим мужуудын Шүүхийн мэргэшлийн хороо ийм арга хэрэглэдэг. Хэрэв өөрсдөө ингэж судлахгүйгээр, ажлын хэсэгт үүрэг өгвөл тухайн хүний хувийн нууц алдагдах магадлалтай. Тэгэхээр шүүгчийн сонгон шалгаруулалтыг боловсронгуй болгоход ёс зүйн дүрмийг шинэчлэн найруулах, мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнийг өргөжүүлэх, гишүүдийн эрхийн хугацааг богиносгох, шүүгч болох хүнийг шалгахад хангалттай хугацаа гаргаж өгөх хэрэгтэй. Америкийн мужууд шинээр томилогдсон шүүгчдэд сургалтууд явуулж, ачаалал бага өгдөг юм билээ. Манай улс хамгийн сайн хуульчдаас хамгийн шилдэг, ёс зүйтэй хүнийг сонгож шүүгчээр сонгох тогтолцоо руу шилжих ёстой.” гэж онцолсон бол илтгэгч П.Баттулга "Шүүгчийн томилгооны өнөөгийн нөхцөл байдал” сэдэвт илтгэлдээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн сонгуулийн процессыг шударга явуулах, шүүгчид чөлөөтэй нэрээ дэвшүүлэх зэрэг санал шүүгчдээс тавьсан. Зарим шүүгчдээс шүүгчдийн хараат бус байдлыг бэхжүүлэхэд хууль дүрмийг боловсронгуй болгох хэрэгтэй гэж хэлж байгаа юм. Мөн Мэргэшлийн хорооноос гаргадаг онооны босгыг шинэчлэх шаардлагатай. Хамгийн өндөр оноо авсан шүүгчийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, нэр дэвшүүлье. Ер нь Хуульчдын холбооны дүгнэлтийг заавал харгалзан үзэх ёстой гэдгийг эргэж харах хэрэгтэй. Шүүгчдийн эрх зүйн байдлын тухай хуульд ил тод, тодорхой биш заалт нэлээд байдаг талаар хуульч, шүүгчид хэлдэг” гэдгийг тодотгож байв.


    Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б. Гүнбилэг "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх, хуулийн байгууллагын талаарх хэлэлцүүлэг, мэдээллийг бүрэн цацахгүй, эсвэл гажуудуулдаг, олон сонин, телевизүүд ирж зураг авсан хэрнээ телевизийн эфирээр цацахгүй байгаа нь олон түмэнд мэдээлэл хүргэх үүргээ хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид гүйцэтгэхгүй байна. Сэтгүүлчдийг ямар нэгэн байдлаар цензурддэг нь эндээс харагдаж байгааг анхааруулъя” гэж онцлон хэллээ.


    Энэ үеэр олон жил шүүгч,өмгөөлөгчөөр ажилласан ахмад хуульч Ц.Дашзэвэг шүүгч хүн маш хүнлэг, шударга, ноён нуруутай байх ёстой. Ийм болзол хангасан хуульчийг сонгох хэрэгтэй. Бүх хуульч, ялангуяа өмгөөлөгч нарыг анхааралдаа авч ажиллаарай гэв.


    Хэлэлцүүлэгт Шүүхийн тамгын газрын төлөөлөл, Тахарын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, шүүгчид, хуульч эрдэмтэд, олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг 70 орчим хүн оролцож, бүтэн өдрийн турш шүүхийн шинэтгэлд анхаарал хандуулан хэлэлцлээ. Хөдөө орон нутгаас хүрэлцэн ирсэн шүүгчид шүүхийн шинэтгэлийн ололт дэвшил, үр дүнг өөр өөрсдийн шүүхүүд дээр хэрхэн бодитой хэрэгжиж байгааг ярьж, хэлэлцүүлгийн хүрээнд тавигдсан илтгэлийн сэдэв тус бүрээр санал шүүмж өрнүүлсэн юм.


    Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа " Шүүхийн шинэтгэлийг үнэлэх нь хэлэлцүүлэг цагаа олсон, үр дүнтэй ажил болж байна. Хэлэлцүүлгийн хүрээнд анхаарал татсан, ач холбогдол бүхий олон санал санаачлагууд яригдлаа. Энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа "Нээлттэй нийгэм форум”, Монголын хуульчдын холбоонд талархал илэрхийлье. Хэлэлцүүлгийн санаачлагуудыг шүүхийн шинэтгэлийн ажилд нухацтай авч үзэж, ажил хэрэгчээр хэрэгжүүлэх болно” хэмээн хэлэлцүүлгийн үр дүнг үнэллээ.


 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 883   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байж чадаж байна уу?

Тийм
Үгүй
Мэдэхгүй

 
 
Хандалт
  |  
«    Тавдугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031