Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-06-2016, 08:31   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэл” сэдэвт сургалт боллоо


 
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхтэй хамтран "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэл” сэдвээр шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгууллаа.
 
Сургалт захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэл, шинэлэг зохицуулалтын талаар онол, практикийн мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн юм.

Сургалтад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт захиргааны процессын шинэ хуулийн үзэл баримтлал, шинэлэг тал, эрх зүйн зохицуулалт, тус шүүхийн шүүгч Д.Батбаатар захиргааны хэргийг тусгай журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа, түүний эрх зүйн зохицуулалт, уг ажиллагаан дахь шүүхийн захиргааны ажилтны оролцоо сэдвээр хичээлийг удирдан явууллаа.
 
Шүүхийн ерөнхий зөвлөл дээр зохион байгуулагдсан тус сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нийт 40 гаруй шүүхийн захиргааны ажилтнууд оролцов. 
 

Шүүхийн хүний нөөцийн газар

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн


Нийтэлсэн court_toson   Үзсэн: 598   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930