Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-06-2016, 15:31   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХ-МАЛЧИН ТАНД өдөрлөг зохион байгууллаа

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс 2016 оны шүүхийн ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Тэс, Баянтэс сумдын зааг нутаг болох Булаг гэх газар ШҮҮХ-МАЛЧИН ТАНД өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс 5 дугаар тойргийн Тахарын албаны Тосонцэнгэл сум дахь тахарын хэсэг, Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газар, Сум дундын Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, Тэс суманд шинээр байгуулагдсан Онцгой байдлын алба болон Тэс, Баянтэс сумдын Засаг дарга, Засаг даргын тамгын газрын ажилтнуудыг хамруулж өргөн хүрээтэй зохион байгууллаа.

 

Өдөрлөгт Баянтэс сумын Жавхлан, Бужир багууд, Тэс сумын Баян-Уул, Нисэг гэсэн сумын төвөөс алслагдсан 4 багийн 150 гаруй малчид оролцсон бөгөөд байгууллагууд өөрсдийн чиг үүрэг болон хийсэн ажлынхаа талаар товч мэдээлэл хийж, гарын авлага, сурталчилгааны материал тарааж, шүүхийн захиргааны ажилтнууд нэхэмжлэл хэрхэн гаргах талаар мэдээлэл өгч, холбогдох хэргүүдэд ажиллагаа хийж, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнгийн талаар танилцуулга хийн, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 2 хэргийн шүүх хурлдааныг явуулж, шийдвэрийг гарган нэхэмжлэгч нарт гардууллаа.

Түүнчлэн иргэдийн дунд асуулт хариултын АХА, олс таталтын тэмцээнүүдийг зохион явууллаа.

Олс таталтын тэмцээнд нийт 5 баг оролцсоноос Тэс сумын Баян-Уул баг 1 дүгээр байр, Тэс сумын Засаг даргын тамгын газрын баг 2 дугаар байр, Тэс сумын Дооно баг 3 дугаар байрыг,

АХА тэмцээнд нийт 40 иргэн оролцсоноос Тэс сумын Дооно багийн иргэн Л.Дашцэрэн 1 дүгээр байрыг тус тус эзэллээ.

Өдөрлөгийн төгсгөлд Сум дундын шүүх, 5 дугаар тойргийн Тахарын хэсэг, Сум дундын Прокурорын газрын ажилтан албан хаагчдаас бүрдсэн урлагийн тоглолт хийлээ.

Өдөрлөгт оролцсон иргэд Тосонцэнгэл суманд үйл ажиллагаа явуулдаг хуулийн байгууллагуудыг бүхэлд нь хамруулсан өргөн хүрээтэй өдөрлөгийг санаачлан зохион байгуулсан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлж, энэ өргөн хүрээтэй өдөрлөгөө улиралд 1 удаа зохион байгуулах боломж бололцоог ирэлхийлэхийг захиж байлаа.

 

 

 




Нийтэлсэн court_toson   Үзсэн: 977   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

Телевиз
Сонин
Интернет
Олон нийт

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930