Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-03-2015, 14:24   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхэд баярлалаа сэдвээр

 


О.Пүрэвсамбуу:Асуудлыг шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх хэмжээнд хүргэлгүй түргэн шуурхай, эвлэрлийн журмаар шийдвэрлүүлсэндээ баяртай байна.

Сум дундын 13 дугаар шүүхэд хэрэг маргаанаа шийдвэрлүүлсэн иргэнО.Пүрэвсамуу ийнхүү баярласан сэтгэгдлээ илэрхийллээ.

- Та ямар маргааныулмаас шүүхэд хандах болсон бэ?
Би 2013 онд нутгийн нэг хүнд Х.портер маркийн машинаа зараад төлбөрийг нь нэг сарын дотор авахаар тохиролцсон юм. Тэгтэл тэр хүн мөнгөө өгөлгүй жил гаран явсан. Тэгээд л шүүхэд хандах болсон юм. Шүүхэд хандаад шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлт гаргатал энэ хэргийг маань эвлэрлийн журмаар, түргэн шуурхай, шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх хэмжээнд хүргэлгүй шийдвэрлэж өгсөнд их баярлаж байна. Миний хэргийг үнэн зөвөөр түргэн шуурхай шийдэж өгч байна. Би шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж ная орчим мянган төгрөг төлж байсан. Гэтэл эвлэрүүлэн зуучлагчаар хэргээ шийдвэрлүүлэхэд 30.000 төгрөг төлөөд илүү төлөгдсөн төгрөгөө буцаан авсан. Үүнээс харахад эвлэрүүлэн зуучлагчаар хэргээ шийдвэрлүүлэхэд эвийн журмаар, түргэн шуурхай, зардал багатай байдаг юм байна гэж ард иргэддээ зөвлөх байна.

- Өмнө нь та шүүхээр үйлчлүүлж байсан уу?
Өмнө нь би шүүхээр үйлчлүүлж байгаагүй. Их түргэн шуурхай, чирэгдэлгүй сайхан үйлчилдэг хүмүүс байдаг юм байна.

- Та шүүхийн шинэчлэлийн талаар хэр сайн мэдэх вэ?

Би шүүхийн шинэчлэлийн талаар багагүй мэднэ.

-Та шүүхийн шинэчлэлийн талаар хаанаас мэдээлэл авч байна вэ?

Би ихэнхдээ телевизээс мэдээлэл авдаг. Сая өөрт учирсан маргааны талаар шүүхээр үйлчлүүлээд шүүхийн шинэчлэлийн талаарх мэдээллээ улам баталгаажуулж авлаа.
- Шүүхийн ажилтнуудын таньтай харьцах харьцааны талаар юу хэлэх вэ?
Их соёлтой асуудалд нухацтай хандаж, сайн тайлбарлаж өгч байсанд баярлалаа.

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 428   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
  |  
«    Долоодугаар сар 2019    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031