Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-08-2016, 11:13   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШЕЗ, ЦЕГ хамтарч ажиллах талаар санал солилцов

Тахарын алба татан буугдаж, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг ЦЕГ хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан өнөөдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд цаашдын хамтын ажиллагааны талаар уулзалт зохион байгуулж, санал солилцлоо.


Энэхүү уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүхийн мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан, аюулгүй байдал хариуцсан референт Б.Өлзий, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн тамгын газрын дарга Д.Болор нар оролцлоо.


Нөгөө талаас Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, туслах комиссар П.Энхтогтох, Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын нэгдүгээр газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа н.Намсрайжав, Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Лхагвадорж, Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын нэгдүгээр газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Батзориг, Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Мэргэжил, арга зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа И.Даваажамьян нар оролцсон юм.


Уулзалтын эхэнд Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, туслах комиссар П.Энхтогтох Тахарын албаны гүйцэтгэж байсан чиг үүргийг Цагдаагийн ерөнхий газар гүйцэтгэх болсонтой холбогдуулан хийж, хэрэгжүүлж байгаа ажлаа товч танилцууллаа. Уулзалтын үеэр шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажлыг яаралтай зохион байгуулах, талууд харилцан хүлээх үүрэг, хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Уулзалтын төгсгөлд талууд "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ыг шинэчлэх, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулж хамтарч ажиллахаар болов. Мөн талууд хамтарч, Нийслэл дэх шүүхийн тамгын газруудын үйл ажиллагаа, шүүхийн байрны аюулгүй байдал, харуул хамгаалалттай танилцахаар боллоо.



Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 636   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүгч, шүүхийн ажилтнуудын харьцааны соёл, олон нийттэй харьцах харьцаа ямар байдаг вэ?

Сайн
Дунд
Муу

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930