Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-03-2015, 09:36   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Ж.Энхбаяр: Зарим иргэдийн төлөөлөгч нар шүүх хуралд сууна гэхээр айж эмээх, очих боломжгүй гэх зэрэг хүндрэл гарч байгаа

 

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт тус шүүхэд хэрхэн явагдаж байгаа талаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Энхбаяртай цөөн хором ярилцлаа.

 

-Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт танай шүүхэд ямар үр дүнтэй явагдаж байна вэ?

 

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Шүүхийн багц хуулийн хүрээнд батлагдсан "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай" хуульд заасны дагуу 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс тус хуулийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Тус шүүхэд 766 иргэдийн төлөөлөгч хуульд заасан болзол шаардлагыг хангаж, сонгогдсон ба эдгээр Иргэдийн төлөөлөгчийн нэрсийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар батлуулсан.

 

Манай шүүхийн тойрогт харъяаллын дагуу Сонгинохайрхан дүүрэг, Хан-Уул дүүрэг, Баянгол дүүрэгтус тус багтдаг. Эдгээр 3 дүүрэгт оршин суух хаягтай иргэдээс цахим программд нийт 766 иргэдийн нэрс байршиж байгаа. Эдгээр хүмүүсээс тухайн өдрийн шүүх хуралдаанд оролцох хүний нэрс автоматаар сонгогдож гарч ирж байгаа. Сонгогдсон нэрсийн дагуу шүүхээс тухайн иргэдтэй холбогдож, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр ямар эрх үүрэгтэй оролцох талаар бэлтгэлийг нь хангаж, эрх үүргийг нь танилцуулаад шүүх хуралдаанд тангараг өргүүлж оролцуулж байгаа.

 

-Шүүх хуралд иргэдийн төлөөлөгчийг оролцуулснаар ямар ач холбогдолтой вэ?

 

-Шүүх хурадаанд иргэдийн төлөөлөгч оролцохдоо тухайн хэрэгт холбогдсон хүний гэм буруугийн талаар дүгнэлт өгөх чиг үүрэгтэйгээс гадна хараат бусаар сонгогдсон иргэдийг тийнхүү шүүх хуралдаанд оролцуулснаар шүүх засаглал дахь нээлттэй, ил тод байдлыг хангах, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих боломжийг бүрдүүлж байгаад ач холбогдол нь оршино.

 

 

-Өнөөдрийн шүүх хуралдаанд СГЗ, нэвтрүүлэгч Ж.Бямбаа гуай ирж оролцлоо. Иргэдийн төлөөлөгчийн хувьд та бүхнээс хүссэн хүсэлт, сэтгэгдэл нь ямар байв?

 

-Өнөөдрийн 14 цагийн шүүх хуралдаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суугчдаас СГЗ Ж.Бямбаа гуай сонгогдож оролцож байгаад бид их баяртай байна. Энэ завшааныг ашиглаад олны танил хүн гэдэг утгаар нь Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиа ард иргэдэд сурталчилах, таниулах зорилгоор бид шүүх хуралдаанд оролцсон талаар нь ярилцсан байгаа.

 

- Иргэдийн төлөөлөгчдийн зүгээс шүүх хуралд ирэхгүй байх, шүүх хуралд сандрах, дүгнэлтээ оновчтой хэлж чадахгүй байх зэрэг тулгамдал гарч байна уу?

 

- Иргэдийн төлөөлөгч нарт хуульд заасны дагуу тодорхой шалгуур тавигдсан боловч тэдний хууль, эрх зүйн мэдлэг, эрх зүйн ухамсар харилцан адилгүй байна.

 

 

Зарим иргэдийн төлөөлөгч нар шүүх хуралд сууна гэхээр айж эмээх, очих боломжгүй гэх зэрэг хүндрэлтэй зүйл заримдаа гарч байгаа. Энэ байдлаас харахад сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарыг сургалтанд хамруулан, тэдэнд холбогдох хуулийн талаар зохих мэдлэг олгох, ойлголт өгөх, эрх үүргийг нь сайтар ойлгуулах асуудал чухлаар тавигдаж байгаа юм. Манай шүүхээс иргэдийн төлөөлөгч нарт үргэжилсэн шат дараалсан сургалтыг зохион байгуулахаар үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан, 2 улиралдаа багтааж тухайн ажлыг эхлүүлэх юм.


Нийтэлсэн court_toson   Үзсэн: 408   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүгч, шүүхийн ажилтнуудын харьцааны соёл, олон нийттэй харьцах харьцаа ямар байдаг вэ?

Сайн
Дунд
Муу

 
 
Хандалт
  |  
«    Наймдугаар сар 2019    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031