Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-11-2016, 16:12   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхэд баярлалаа

 

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн хамт олонд

Сайн байн уу.

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд улсад ажилласан жилээ тогтоолгохоор шүүхийн хаалгыг татсан. Хаалгаар ороход урдаас шүүхийн жижүүр цагдаа мэндэлж, ямар асуудлаар явааг тодруулж, мэдээлэл лавлагааны ажилтныг зааж өгснөөр би Мэдээлэл лавлагааны ажилтан гэх эмэгтэйтэй уулзан өөрийн ажлаа танилцуулж, хэрхэн хөөцөлдөх, ямар бичиг баримт бүрдүүлэх талаар мэдэхгүй байгаагаа асуухад надтай маш эелдэгээр харьцан нэхэмжлэл гаргахад ямар бичиг баримт бүрдүүлэх болон шүүхийн ажиллагааны талаар дэлгэрэнгүй, ойлгомжтой тайлбарлаж өгснөөр миний ажил анхнаасаа эмх цэгцтэй болж шүүгчид шилжсэн. Ингээд шүүгч, шүүгчийн туслах гэсэн хаалгаар орлоо. Миний бодож явснаас өөр бүгд найрсаг зантай нэг баг, сайхан хамт олон ажиллаж, хөдөлмөрлөж байгаа байдал харагдаж, үүний хажуугаар хариуцлагатай ажил байдгийг би өөрийн биеэр энэ хэдхэн хоногт мэдэрсэн юмаа. Би өндөр настны тэтгэвэрт орж чадахгүй хаана хандахаа мэдэхгүй байгууллага болгоны хаалгыг татан 2 жил өнгөрч байсан. Ингээд шүүх гэдэг байгууллагад ханддаг талаар тус шүүхээс зохион байгуулсан хаврын нээлттэй хаалганы өдрөөр мэдэж шүүхэд хандсанаар улсад ажилласан жилээ тогтоолгож тэтгэвэрт орох эрх нээгдсэнд би маш их баяртай байна. Иймд би гэр бүлийнхээ өмнөөс танай шүүхийн хамт олонд баярласан сэтгэгдлээ бичгээр хүргүүлж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэж байна.

 

 

Танай хамт олныг хүндэтгэсэн:

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын

Дархан-Уул багийн иргэн Л.Насантогтох

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 505   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930