Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-02-2017, 17:21   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Ёс зүйн сургалтууд зохион байгууллаа


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүгчийн ёс зүйн сургалтыг зохион байгуулж, үр нөлөөг сайжруулах” үйл ажиллагааг 2017 оны онцлох ажлаар төлөвлөсөн бөгөөд дээрх ажлын хүрээнд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсны дагуу ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг тус шүүхийн шүүгч нарт "Шүүгчийн ёс зүй” сэдвээр, Тамгын газрын дарга П.Доржбал шүүхийн захиргааны ажилтнуудад "Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, анхаарах асуудал” сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ёс зүйн талаарх суурь мэдлэгийг гүнзгийрүүлж, зан төлвийг бүрдүүлэх, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ёс зүйг сахих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвар, хандлага төлөвшүүлэх зорилготойгоор зохион байгуулсан бөгөөд сургалтыг улирал бүр дотооддоо зохион байгуулж байхаар төлөвлөгөөндөө тусгасан.


Нийтэлсэн court_toson   Үзсэн: 501   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байж чадаж байна уу?

Тийм
Үгүй
Мэдэхгүй

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930