Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-02-2017, 10:06   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Хамтарсан зөвлөгөөн

 

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн тамгын газраас тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа хууль хэрэгжүүлэх тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын зөвлөгөөнийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Сум дундын прокурорын газар, Сум дундын цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн удирдлага, ажилтан албан хаагчид, өмгөөлөгч нар оролцлоо.

"Монгол улсын шүүхийн 2016 оны шүүн таслах ажиллагааны тайлан”, тус шүүхийн "2016 оны шүүн таслах ажиллагааны тайланг” тус тус шүүхийн тамгын газрын дарга танилцуулж бусад байгууллагууд 2016 онд хийсэн ажлын тайлан, онцлох үйл явдлын талаар танилцууллаа. Мөн тус зөвлөгөөнөөр эрүүгийн байцаан шийтгэх хуулийн процесс ажиллагаанд гарч байгаа алдаа дутагдал болон иргэдэд хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулах талаар хэлэлцэж санал солилцов.

Зөвлөгөөнөөс тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн байгууллагууд ард иргэдэд ойртон ажиллах, нээлттэй байх, иргэдээс ирж байгаа гомдол мэдээллийг шуурхай шийдвэрлэх, үйлчилгээний шинэ стандартыг байгууллага бүр дээрээ хэрэгжүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг илүү сайжруулахаар шийдвэрлэв.
Нийтэлсэн court_toson   Үзсэн: 610   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930