Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-05-2017, 12:42   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндоржид хүндэтгэл үзүүллээ


Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндоржид хүндэтгэл үзүүллээ

      Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Философийн ухааны доктор, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндоржид хүндэтгэл үзүүлэх ёслол 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр боллоо. Хүндэтгэлийн ёслолд бүх шатны шүүхийн төлөөлөл, УИХ, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, Ерөнхийлөгчийн тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, хуулийн байгууллагуудын төлөөлөл, МУИС, Хууль зүйн сургуулийн хамт олон, эрдэмтэн багш, шавь нар, оюун номын хамтран зүтгэгчид, анд нөхөд нь оролцсон юм.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндоржид хүндэтгэл үзүүллээ

      Профессор Н.Лүндэндорж өөрийн судалгаагаараа эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага, давтамжийг тодорхойлж, түүний орчин үеийн тэргүүлэх чиглэлүүдийг онолын хувьд шинээр нэгтгэн дүгнэсэн юм. Мөн Монголын төр ёс, эрх зүйн сэтгэлгээний эх сурвалж, онцлог, мөн чанар, хөгжил, хувьслын шалгуурыг шинээр тодорхойлж, улмаар Монгол дахь ардчилсан төр бүрэлдэх, иргэний нийгэм төлөвших үйл явцын харилцан хамаарлыг монголын нөхцөлд задлан шинжилж, онолын баяжуулалт хийсэн байна.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндоржид хүндэтгэл үзүүллээ 

      Н.Лүндэндорж Монголын эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн асуудлаар судалгааны шинэ чиглэл үүсгэн хөгжүүлж, энэхүү судалгааны хүрээнд тэрээр монгол хүний эрх зүйн сэтгэлгээний менталитетийг тодорхойлох анхны оролдлого хийжээ. Тэрбээр стандарт бус сэтгэлгээ, судалгааны арга барилтай залуу судлаачдыг дагуулан сургаж, шавь сургуулийн эх үндсийг тавьсан зэрэг профессор Н.Лүндэндоржийн эрдэм номын замнал, ажил амьдралын түүх, хууль зүйн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, эрдэм шинжилгээний бүтээлүүд, эрдэмтний далайц, нийгэм дэхь хүртээмж, шүүхийн шинэтгэлийг гардан хэрэгжүүлж буй ололт амжилтыг энэ өдөр хүндэт зочдод тоймлон хүргэв.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндоржид хүндэтгэл үзүүллээ

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээсэн билээ.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндоржид хүндэтгэл үзүүллээ

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндоржид хүндэтгэл үзүүллээ

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндоржид хүндэтгэл үзүүллээ

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндоржид хүндэтгэл үзүүллээ

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндоржид хүндэтгэл үзүүллээ
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндоржид хүндэтгэл үзүүллээ

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндоржид хүндэтгэл үзүүллээ

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндоржид хүндэтгэл үзүүллээ
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндоржид хүндэтгэл үзүүллээ

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 520   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
  |  
«    Дөрөвдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930