Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-06-2017, 10:24   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Сургалтууд зохион байгууллаа

Хэргийн хөдөлгөөний стандартаар зохион байгууллаа 


Тус шүүхийн дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тамгын газрын дарга П.Доржбал шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад "Хэргийн хөдөлгөөний стандарт” сэдвээр сургалт зохион байгууллаа. Уг сургалтаар хэргийн хөдөлгөөний стандартын талаар батлагдсан дүрэм, журмуудыг баримтлахаас гадна шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын харилцаа хандлага, ёс зүй, ажлын зохион байгуулалт, ур чадвар, зөв менежмент арга барил хэргийн хөдөлгөөнд хэрхэн нөлөөлөх талаар онцоллоо.

Тус сумын багийн засаг нарт сургалт зохион байгууллаа.

 

Шүүхийн тамгын газрын дарга П.Доржбал Тосонцэнгэл сум 7 багт шинээр сонгогдон ажлаа хүлээн авсан багийн засаг дарга нарт "Иргэдийн төлөөлөгчийн оролцоо, үүрэг” сэдвээр сургалт зохион байгуулж багийн нийт иргэддээ энэ талаар сурталчилж ажиллахыг хүслээ. Мөн баг тус бүрээс сонгогдсон иргэдийн нэрсийн жагсаалтыг гарган өгч хаяг, холбоо барих утас зэрэг мэдээллийг шинэчлэн гаргуулж авлаа. Сургалтын төгсгөлд шүүгч Б.Ихтамир багийн засаг дарга нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргийг тайлбарлан тухайн багийн иргэнийг дуудсан мэдэгдэх хуудас болон шийдвэрийг хүлээн авсан засаг дарга ямар үүргийг хүлээх үү, үүнээс эрх зүйн ямар үр дагавар бий болох талаар тайлбарлалаа.


Нийтэлсэн court_toson   Үзсэн: 304   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байж чадаж байна уу?

Тийм
Үгүй
Мэдэхгүй

 
 
Хандалт
  |  
«    Зургаадугаар сар 2020    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930