Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-07-2017, 08:57   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүллээ


    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд өнөөдөр (2017.07.17) хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж, гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, В.Оюумаа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ард түмнийхээ итгэлийг хүлээж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа, шүүхийн шинэтгэлийн талаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мөрийн хөтөлбөртөө шүүх эрх мэдэл, шүүхийн шинэтгэлийн талаар "Иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль ёсны эрхээ нэр төртэйгээр хамгаалуулж чадах шударга шүүхийн тогтолцоог дэмжин, эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхийн төлөө ажиллана”, "Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангахын зэрэгцээ шүүгчийн сонгон шалгаруулалтад мэргэжлийн ур чадвар, туршлагаас гадна хувь хүний ёс зүйн шаардлагыг хуульчлан эрх зүйн орчныг боловсронгуй болгоно” гэж тусгасан билээ.

 Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүллээ

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 336   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүгч, шүүхийн ажилтнуудын харьцааны соёл, олон нийттэй харьцах харьцаа ямар байдаг вэ?

Сайн
Дунд
Муу

 
 
Хандалт
  |  
«    Дөрөвдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930