Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-11-2017, 16:16   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагч мэдээллэж байна


Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эвлэруулан зуучлагчийн 2017 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус шүүхийн тамгын газрын дарга Б.Өлзий, эвлэрүүлэн зуучлагч Р.Сарантуяа, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Гантулга нар 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын ажилтан, албан хаагчдын дунд "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, ач холбогдол” сэдэвт сургалт явуулж, Монгол Улсын Үндсэн хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон танин мэдэхүйн бусад асуудлаар АХА тэмцээн зохион байгууллаа.

Сургалтын үеэр Засаг даргын тамгын газрын ажилтан, албан хаагчид Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын дарга Б.Өлзий, эвлэрүүлэн зуучлагч Р.Сарантуяа нараас сонирхсон асуултаа асуулаа.

АХА тэмцээнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ-ын дарга Х.Батсайхан 1 дүгээр байр, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ-ын БОХ-ын улсын байцаагч Т.Бамбарагчаа дэд байр, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ-ын газрын даамал Р.Сэрээтэр гутгаар байр тус тус эзэллээ. Х.Батсайхан, Т.Бямбарагчаа, Р.Сэрээтэр нарыг тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулав.


Нийтэлсэн court_toson   Үзсэн: 885   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүгч, шүүхийн ажилтнуудын харьцааны соёл, олон нийттэй харьцах харьцаа ямар байдаг вэ?

Сайн
Дунд
Муу

 
 
Хандалт
  |  
«    Гуравдугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031