Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-01-2018, 09:31   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Нийт шүүхийн тамгын газрыг онлайн хуралд урьж байна


 

Нийт шүүхийн тамгын газрын дарга нарыг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15.00 цагт онлайн хуралд урьж байна. Тус хурлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 65 тоот тушаалын дагуу Монгол Улсын хэмжээнд зохион байгуулах "Шүүхэд итгэх иргэдийн итгэл" санал асуулгын судалгааг хэрхэн авах талаар Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнтэй хамтранарга зүйн зөвлөгөө өгнө. Мөн Шүүхийн захиргааны удирдлагын газар, Шүүхийн хүний нөөцийн газраас мэдээлэл хийнэ. 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Нийтэлсэн court_toson   Үзсэн: 20   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

Телевиз
Сонин
Интернет
Олон нийт

 
 
Хандалт
  |  
«    Хоёрдугаар сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728