Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-01-2018, 17:35   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Япон улсын “Автомашин үйлдвэрлэгчийн хариуцлагын төв”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа


Япон улсын

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг нар Япон улсын "Автомашин үйлдвэрлэгчийн хариуцлагын төв”-ийн төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтад Токиогийн их сургуулийн хүндэт профессор, дэд захирал асан Аояама Ёшимицү, Васедагын их сургуулийн хүндэт профессор Уракава Мичитароболон "Автомашин үйлдвэрлэгчийн хариуцлагын төв”-ийн Менежментийн дарга Такахата Таканобу хүрэлцэн ирсэн юм.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан зочдод Монгол Улсын шүүхийн тогтолцоо, байгуулагынхаа үндсэн үйл ажиллагааг танилцуулж, шүүгчийн ёс зүйн сургалт болон бусад сургалтуудын талаар товч мэдээлэлөглөө.


Японы улсын "Автомашин үйлдвэрлэгчийн хариуцлагын төв”-ийн төлөөлөгчид Шүүхийн ерөнхий зөвлөлтэй холбоотой ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөсөн юм.


 

ШҮҮХИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 97   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байж чадаж байна уу?

Тийм
Үгүй
Мэдэхгүй

 
 
Хандалт
  |  
«    Аравдугаар сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031