Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-02-2018, 08:58   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Эрүүгийн эрх зүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны сургалтын хөтөлбөр боловсруулах болон сургалтад багшлах багшийг сонгон шалгаруулна


Улаанбаатар хот                                                                              2018.02.02

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан сургалтыг сонгон судлах шинэ хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд эрүүгийн эрх зүй болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тодорхой сэдвүүдээр сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалтыг удирдан явуулах сургагч багш, шүүгчдийг шалгаруулах тул эрхэм шүүгч, багш нарыг оролцохыг урьж байна.

Эрүүгийн эрх зүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн сонгон судлах сургалтын хөтөлбөр нь дараах бие даасан сэдвүүдийн дагуу байна. Үүнд:

Сэдвийн нэр

Сэдвийн тоо

Сэдвийн багтаамж (Академик цаг)

Танхимын цаг

(Лекц)

Бие даалтын цаг (хэлэлцүүлэг-сименар)

Нийт

Эрүүгийн эрх

1

Гэмт хэргийн шинж, гэмт хэргийн зүйлчлэл

3 хүртэл

4 цаг

4 цаг

8 цаг

2

Эрүүгийн хариуцлага, ялын бодлого

3 хүртэл

4 цаг

4 цаг

8 цаг

3

Зарим шинэ гэмт хэргийн шинж, онцлог

4 хүртэл

8 цаг

8 цаг

16 цаг

4

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол (гэм хор, хохирол, хор уршиг), түүнийг тооцох

3 хүртэл

4 цаг

4 цаг

8 цаг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

1

Эрүүгийн процессын эрх зүйн зарчим, агуулга, хэрэглээ, шинэчлэл

3 хүртэл

4 цаг

4 цаг

8 цаг

2

Мөрдөн шалгах ажиллагаа

2 хүртэл

4 цаг

4 цаг

8 цаг

3

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хэргийн оролцогчдын эрх

3 хүртэл

4 цаг

4 цаг

8 цаг

4

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам

3 хүртэл

4 цаг

4 цаг

8 цаг

5

Хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа

3 хүртэл

4 цаг

4 цаг

8 цаг

6

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны үе шат (шүүхийн өмнөх, шүүхийн, шүүх хуралдааны дараах), шинэлэг тал

3 хүртэл

4 цаг

4 цаг

8 цаг

7

Таслах сэргийлэх цагдан хорих албадлагын арга хэмжээ, шүүхийн практик

3 хүртэл

4 цаг

4 цаг

8 цаг

8

Гүйцэтгэх ажил ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

2 хүртэл

4 цаг

4 цаг

8 цаг

9

Хорих ялаас хугацааны өмнө суллах ажиллагаа, тулгамдсан асуудал, шүүхийн практик

2 хүртэл

4 цаг

4 цаг

8 цаг

10

Давж заалдах болон хяналтын шатнаас хэргийг анхан шатанд буцааж буй үндэслэл шалтгаан

3 хүртэл

4 цаг

4 цаг

8 цаг

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ТАВИХ ШААРДЛАГА

Хөтөлбөрийн агуулгад тавих үндсэн шаардлага

§ Хөтөлбөрт тусгасан сэдвийн агуулга тус бүрийн задалж, дэлгэрүүлсэн байна.

§Хөтөлбөрийн дэд сэдэв болон агуулгад холбогдох эх сурвалжийг суралцагч ашиглан суралцах, сургагч багш сургалт явуулах бололцоог бүрэн хангасан байна.

§Жишээ, кэйс, шүүхийн шийдвэрт тулгуурласан хяналтын асуулттай байна.

§ Мэдлэг олгохын зэрэгцээ хууль тайлбарлан хэрэглэх арга зүйд хөтөлсөн, чиглүүлсэн байна.

§ Зохиогчийн эрхийн зөрчилгүй байна.

Хөтөлбөрийн хэмжээ:

§ Нийт 10-с доошгүй нүүр байна.

Хөтөлбөрийн формат:

§ Үсгийн хэмжээ 12, фонтны хэлбэр "Аrial”, мөр хоорондын зай "1.15”, үг, үсгийн болон найруулгын алдаагүй, холбогдох ишлэл зүүлтийг багтаасан байна.

§ Мөр хоорондын зай бүх хуудсуудын хувьд нэгэн жигд байх, хөтөлбөрийн нэр, дэд сэдвүүдийн гарчиг, туслах гарчиг, үндсэн бичвэр, тайлбар зэрэг элементүүд нь тус бүр ижил загвараар хийгдсэн байна.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛАХ, СУРГАЛТЫГ УДИРДАН ЯВУУЛАХ СУРГАГЧ БАГШИД ТАВИХ ШААРДЛАГА:

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй шүүгч, судлаач нь тухайн сонгосон эрүүгийн эрх зүйн сэдвээр дагнан мэргэшсэн болон мэргэших сонирхолтой дараах шаардлагыг хангасан байна.

§Хууль, эрх зүйн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй байх;

§Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан;

§ Судалгаа, шинжилгээ хийх туршлага, чадвар, хүсэлтэй байх.

Бүрдүүлэх материал:

§Шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;

§Сургалтын хөтөлбөрийн агуулга (сэдвийн задаргаа, товч агуулга, эх сурвалж);

§Судалгаа, шинжилгээний туршлагыг харуулах товч тодорхойлолт;

Хөтөлбөрийг ирүүлэх хугацаа:2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл

Төсөвт өртөг: Зохих шаардлага хангасан сургалтын хөтөлбөрт урамшуулал олгоно.

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн шүүгч багш болон баг өргөдөл болон бусад материалыг битүүмжлэн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнд ирүүлнэ үү. Гүйцэтгэх ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн референт Д.Дэлгэрсүрэн-с /цахим хаяг: delgersuren@judcouncil.mn, утас: 51-267697, 99035188/ лавлана уу. Сургалтын хөтөлбөрийн жишээ загварыг энд дарж татаж авна уу.

 

 
 
 
Нийтэлсэн court_toson   Үзсэн: 120   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүгч, шүүхийн ажилтнуудын харьцааны соёл, олон нийттэй харьцах харьцаа ямар байдаг вэ?

Сайн
Дунд
Муу

 
 
Хандалт
  |  
«    Аравдугаар сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031