Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-02-2015, 09:36   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхэд баярлалаа

Шүүхэд баярлалаа сэдвээр…

Ш.Магвансэнгэ:Нас өндөр гарсан миний маргааныг түргэн шуурхай шийдвэрлэж өгсөнд баярлаж байна.

Сум дундын 13 дугаар шүүхэд хэрэг маргаанаа шийдвэрлүүлсэн өндөр настан Ш.Магвансэнгэ ийнхүүбаярласан сэтгэгдлээ илэрхийллээ.

- Та ямар хэргийн улмаас шүүхэд хандах болсон бэ?
Би 2012 онд нэгхүнээс өвлийн түлшээ худалдаж авахаар тохиролцоод тэтгэврээ аваад түүнд итгээд модны мөнгөө урьдчилаад төлсөн юм. Тэгтэл модоо ч авч чаддаггүй, мөнгөө ч авч чадалгүй байсаар тэр жил өвгөн намайг түлшгүй өвөлжүүлсэн. Модны мөнгөө буцааж авъя гэхэд надад өгөхгүй зугтсаар өдийг хүргэсэн. Тэгээд аргаа бараад танай шүүхэд хандахад хохирлоо бүрэн барагдуулж энэ жилийн түлшээ санаа зоволтгүй бэлтгэж дулаахан сайхан өвөлжиж байна даа. Миний хэргийг үнэн зөвөөр түргэн шуурхай шийдэж өгч байна. Маш их баярлаж байна өвөө нь.

- Өмнө нь та шүүхээр үйлчлүүлж байсан уу?
Өмнө нь би шүүхээр үйлчлүүлж байсангүй их түргэн шуурхай, чирэгдэлгүй сайхан үйлчилдэг хүмүүс байдаг юм байна.
- Шүүхийн ажилтнуудын таньтай харьцах харьцааны талаар юу хэлэх вэ?
Шүүхээр ороод үүдэнд суудаг мэдээлэл лавлагааны ажилтнаас авахуулаад бүгд надтай сайхан хандаж байна. Өвөө нь чих хатуу болохоор их муу сонсдог. Гэтэл шүүгч болон шүүхийн ажилтнууд дараа үзэлгүй сайн тайлбарлаж өгч байсанд миний бие маш их баярлаж байгаа юм.

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 418   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
  |  
«    Зургаадугаар сар 2019    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930