Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-10-2018, 01:44   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Медиа хөтөч” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ


    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2018 оныг хэргийн хөдөлгөөний удирдлагын жил болгосонтой холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх өөрийн шүүхэд "Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэсэг”-ийг нээсэн билээ. Энэхүү ажлын үргэлжлэл болгон "Медиа хөтөч” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд Youtube сайтыг ашиглан өөрийн нэрийн медиа сувагтай анхны шүүх болж байгаагаараа онцлог юм. Медиа сувгаараа дамжуулан иргэдийн шүүхэд мэдүүлэх эрх болон Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хандаж буй иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль сурталчилах, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаа, хэргийн хөдөлгөөний мэдээлэл зэрэг олон талын мэдээллийг нэг  дороос өгөх чухал ач холбогдолтой юм. 
    Түүнчлэн тус шүүхийн тамгын газраас иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн талаар танин мэдэхүйн цуврал мэдээлэл бэлтгэж хүргэхээр зорилго тавин ажиллаж байна. Энэ ажлын эхлэл болох "Нэхэмжлэл гэж юу вэ?” шторкоо та бүхэнд толилуулж байна.


Нийтэлсэн court_toson   Үзсэн: 439   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүгч, шүүхийн ажилтнуудын харьцааны соёл, олон нийттэй харьцах харьцаа ямар байдаг вэ?

Сайн
Дунд
Муу

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930