Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-03-2019, 06:41   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд эвлэрүүлэн зуучлагчаар ажиллах өргөдөл бүртгэх тухай


 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчийн 1 сул орон тоо гарсан тул уг ажлын байрыг олон нийтэд нээлттэй зарлаж байна.


Иймд дээрх ажлын байранд ажиллах хүсэлтэй эвлэрүүлэн зуучлагчид өргөдлөө Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлнэ үү.


Бүрдүүлэх материал:


1. Өргөдөл

2. Төрийн албан хаагчийн анкет

3. Иргэний үнэмлэхний хуулбар

4. Их, Дээд сургууль төгссөн дипломын хуулбар

5. Эвлэрүүлэн зуучлагчийн эрх гэрчилгээ /нотариатаар баталгаажуулах/

6. 3х4 зураг 3 ширхэг


Өргөдөл авах хугацаа:


2019 оны 03 дугаар сарын 01-нээс 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 09.00-17.00 цаг хүртэл


Өргөдөл авах газар:


1.Улаанбаатар хотод-Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны 205 тоот өрөөнд 2019 оны 03 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 12-ны өдрийн дотор референт Р.Ичинхорлоо,


Холбоо барих утас :№70008024, 99900498


2. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын байрны 201-Б тоот өрөө Шүүхийн тамгын газрын дарга Б.Өлзий нарт тус тус авчирч өгнө үү.


Холбоо барих утас №70468075, 93120612 


 

 

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГА, БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 54   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байж чадаж байна уу?

Тийм
Үгүй
Мэдэхгүй

 
 
Хандалт
  |  
«    Тавдугаар сар 2019    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031