Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-05-2019, 04:33   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛОН ХУУЛЬ, ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

Завхан аймгийн Тосонцэнгэлсум дахь сум дундын шүүхээс санаачилсан Тосонцэнгэл суманд үйл ажиллагаа явуулж буй хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг дээшлүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилготой хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн уламжлал болгон 4 дэх жилдээ зохион байгуулагдлаа.


"Шүүх эрх мэдэл болон хууль, хяналтын байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн”-нд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор, хяналтын прокурорууд, Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнууд, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсгийн шийдвэр гүйцэтгэгч, алба хаагчид, Тосонцэнгэл суманд өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэг өмгөөлөгч нар оролцов.

Уг зөвлөгөөнөөр холбогдох хууль тогтоомжийн хэрэглээг нэг мөр болгон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, хамтран ажиллах талаар зөвлөмж гаргаж, иргэдэд төрийн үйлчилгээг улам ойртуулж, чирэгдэлгүй хүргэх талаар нэгдсэн арга хэмжээ авч ажиллахаар зөвшилцөв.

Мөн 2019онд хамтран ажиллах бодлого, зорилтоо тодорхойлсон, хууль хэрэгжүүлэх явцад үүсч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар харилцан ярилцаж, улмаар нэгдсэн ойлголт, шийдэлд хүрсэн чухал зөвлөгөөн боллоо.


Нийтэлсэн court_toson   Үзсэн: 48   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
  |  
«    Зургаадугаар сар 2019    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930