Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-06-2019, 09:23   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Завхан аймаг дахь " Алтан гадас” одонт цагдаагийн гараас зохион байгуулсан 24 сумын Хэсгийн төлөөлөгч нарын нэгдсэн цугларалтанд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд тулгамдаж  буй асуудал, процесс хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх талаар санал солилцож, Ерөнхий шүүгчийн туслах Б.Булгантамир Албан хэрэг хөтлөлт сэдвээр хичээл орж нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.
Нийтэлсэн court_toson   Үзсэн: 17   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
  |  
«    Долоодугаар сар 2019    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031