Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-07-2019, 08:15   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар 2019 оны эхний хагас жилийн ажлын тайланг хэлэлцүүллээ


Шүүхийн захиргааны хууль, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2014 оны 42 дугаар тогтоолоор баталсан "Шүүхийн тамгын газрын нийтлэг журам”-д заасны дагуу Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны 2019 оны эхний хагас жилийн ажлын тайлангийн биелэлтийг тус шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулах арга хэмжээг 2019.07.02-ны өдөр зохион байгууллаа.

Шүүхийн Тамгын газрын тайланг шүүхийн Тамгын газрын дарга Б.Өлзий нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад чиглэл бүрээр дэлгэрэнгүй танилцуулж, шүүгч, ажилтнуудаар хэлэлцүүллээ.

Шүүхийн Тамгын газраас 2019 оны эхний хагас жилд хэрэгжүүлсэн төлөвлөгөөний хүрээнд Хэргийн хөдөлгөөний чиглэлээр хийж байгаа ажил, шүүхийн үйл ажиллагааг иргэдэд сурталчилж хэрэгжүүлсэн байдал, шүүгч, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хийж байгаа ажил дээр ямар арга хэмжээ авч цаашид анхаарч ажиллах чиглэлээр санал, хүсэлтээ илэрхийлснээр хамтарсан зөвлөгөөн амжилттай өндөрлөлөө.

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 513   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүгч, шүүхийн ажилтнуудын харьцааны соёл, олон нийттэй харьцах харьцаа ямар байдаг вэ?

Сайн
Дунд
Муу

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930