Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-03-2020, 10:11   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

МЭДЭГДЭЛ


Дэлхийн олон улсад тархаад буй COVID 19 /шинэ коронавирус/-ын халдварын тохиолдол манай улсад бүртгэгдсэнтэй холбогдуулж халдварын тархалтыг газар авахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 3 дугаар сарын 16-ны өдрүүдэд зарлагдсан шүүх хуралдаануудыг хойшлуулж, нэхэмжлэл, гомдол, хүсэлт зэргийг биечлэн хүлээн авахгүй байх зэргээр үйл ажиллагаагаа тодорхой хугацаагаар хэсэгчлэн хязгаарлах шаардлага тулгараад байна.

Иймд шүүхээр үйлчлүүлж буй иргэдийг шүүхийн байранд олноор нь нэвтрүүлэх боломжгүй тухайн нөхцөл байдалд хүндэтгэлтэй хандаж өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалахад хамтран ажиллана уу.

Иргэд, үйлчлүүлэгч нарын зүгээс шүүхийн үйл ажиллагаа, нэхэмжлэл, хүсэлт, гомдол, хэрэг хуваарилалт, шүүх хуралдааны зар, тойм зэрэгтэй холбоотой тодруулах зүйл байвал шүүхийн захиргааны ажилтнуудтай утсаар холбогдоно уу.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх: /70468075, 70468005/

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба /70468081, 99735152/

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн тамгын газар

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 286   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүгч, шүүхийн ажилтнуудын харьцааны соёл, олон нийттэй харьцах харьцаа ямар байдаг вэ?

Сайн
Дунд
Муу

 
 
Хандалт
  |  
«    Гуравдугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031