Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-03-2020, 08:05   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгч, ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлав


 

Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд сайн дураараа нэг өдрийн цалингаа хандивлах Шүүхийн ерөнхий зөвлөлийн уриалгын хүрээнд иргэдийн амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад хүчин зүтгэж, халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй эмнэлэг, онцгой байдал, цагдаа, гааль зэрэг мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдад зориулан нэг өдрийн цалингаа хандивлахыг 100 хувь дэмжиж Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч , ажилтнууд нэг өдрийн цалин болох 949,727 /есөн зуун дөчин есөн мянга долоон зуун хорин долоон/ төгрөгийг хандивлаж, Онцгой байдлын ерөнхий газрын төрийн сангийн 100900031405 тоот дансанд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шилжүүллээ.

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 17   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүгч, шүүхийн ажилтнуудын харьцааны соёл, олон нийттэй харьцах харьцаа ямар байдаг вэ?

Сайн
Дунд
Муу

 
 
Хандалт
  |  
«    Дөрөвдүгээр сар 2020    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930