Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-03-2020, 01:09   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

АНУ-ЫН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ СУРГАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА



Шүүхийн ерөнхий зөвлөл, АНУ-ын Нээлттэй дэлхий манлайлал төвийн хооронд 2019 оны 09 дүгээр сард байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд Монгол Улсаас 10 шүүгч, 5 захиргааны ажилтныг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрүүдэд АНУ-ын шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хэрхэн хангаж буй сайн туршлагатай танилцах сургалтад оролцуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

 

Сургалтад оролцох хүсэлтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилчид хүсэлтээ 2020 оны 05 дугаар сарын 1-ний өдрийн дотор сургалтад оролцогчийн анкет, өөрийн харьяа шүүхийн Тамгын газрын хүсэлтийн хамтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газарт ирүүлнэ үү.

 

Сургалтад оролцогчдод тавигдах шаардлага:

- 45 наснаас доош, өмнө нь АНУ-ын Нээлттэй дэлхий манлайлал төвийн сургалт болон АНУ-д сургалтын J1 визээр зорчиж байгаагүй байх,

- Сургалтын хугацаанд уулзаж танилцсан Америкийн бүх шатны шүүх, хуулийн байгууллагатай ирээдүйд хамтран ажиллах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллах бүрэн эрмэлзэлтэй байх,

- Сургалтын хугацаанд уулзаж танилцах албан байгууллага, хувь хүмүүст Монгол Улсын түүх, соёлын талаар таниулах мэдлэг, мэдээлэлтэй байх,

- Сургалтын хугацаанд үзэж харсан зүйл, авсан мэдлэг, мэдээллийг өөрийн шүүхэд нэвтрүүлэх, хамт олонтойгоо хуваалцах,

- АНУ-ын Нээлттэй дэлхий манлайлал төвийн сургалтыг төгсөгчдийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох,

- Сургалтад оролцогч нь хоёр талын нислэгийн зардлыг өөрөө хариуцах зэрэг болно.

 

Сургалтад оролцогч нь англи хэлний мэдлэгтэй байх шаардлагагүй бөгөөд сургалтыг хэлмэрчийн тусламжтайгаар монгол хэлээр явуулна.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сургалтад оролцох хүсэлтээ ирүүлсэн шүүгч, шүүхийн захиргааны ажилтны нэрсийг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хүргүүлэх бөгөөд тус Элчин сайдын яамны сонгон шалгаруулах комисс эцсийн сонголтыг хийх болохыг анхаарна уу.

 

Сургалтад оролцогчийн анкетыг энэ холбоосоор авч бөглөж ирүүлнэ үү.

 

 

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

 
Нийтэлсэн court_toson   Үзсэн: 9   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
  |  
«    Дөрөвдүгээр сар 2020    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930